Зөн совиндоо хэт итгэсэн израйль шүүгч бусдын элэг доог болжээ
Сүүлийн үед Израйль тэр дундаа амьтны эрх хамгаалагчдын дунд нэгэн маргаан дээд цэгтээ хүрээд байна.Тодруулбал энэ сарын эхээр Йерусалим хотын шүүгч Авраам Дов Левин нэгэн тэнэмэл нохойг бүх насаар нь хорихыг хүсчээ. Шүүгч хөөрхий нохойг өөрийн дайсны сүнс хэмээн үзэж байгаа гэнэ. Хотын эрхэм шүүгч хөөрхий тэнэмэл нохойд ийм ял оноох болсон нь туйлын учиртай гэнэ. Тодруулбал тэрээр Тель Авив хотын шүүхэд хориод жилийн өмнө өөрийнх нь удирдлагад ажиллаж байсан нэгэн өмгөөлөгчийг шүүхийн тогтоол гүйцэтгээгүй тул ажлаас нь чөлөөлжээ. Улмаар ажилгүй болсон өмгөөлөгч тухайн үед ихэд бухимдаж “Чи надтай ингэж харьцаж байгаа муу. За яахав. Чи үнэхээр хүсээд байгаа бол би энэ шавар байшингийн чинь өмнө үүрд хадагдах болно. Хараарай чи” гээд заналхийлсэн утгатай зүйл хэлээд явсан байна. Гэвч тэрээр хэдэн жилийн дараа өөд болсон бөгөөд заналхийлэлд шүүгч Авраам Дов Левин түүний хэлснийг одоо ч гэсэн огт мартаагүй болохоо саяхан санажээ. Тэрээр саяхан шүүхийн байранд ороод огт гарахгүй байсан нэгэн хээлтэй нохойг өнөөх өмгөөлөгчийн сүнс хэмээн үзэж, хатуу шийтгэхээр шийджээ. Шүүгч шүүхийн байрнаас гарахгүй байсан хөөрхий нохойг хүчээр гаргаж, чулуугаар цохиж алахыг үүрэгджээ. Энэ үед нохой “тэнэг” шүүгчийн шийдвэрийг сонссон мэт ганц ав ч хийлгүй гараад явсан байна. Гэвч Авраам Дов Левин шүүгчийн ийнхүү нохойд алах ял оноосон явдлыг дэлхийн орнууд ихэд эмзэглэн хүлээн авчээ. Мөн энэ хэрэг ОУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр дороо тархаж, амьтны эрхийг хамгаалах байгууллагууд түүний эсрэг тэмцэхээ илэрхийлсэн байна. Тэд буруу зөн совин, сүсэг бишрэлдээ автагдсан шүүгч Авраам Дов Левинийг өөрийг нь чулуугаар цохиж алахыг уриалаад, ийм тэнэг үйлдэл дахин гарахгүй гэтэгд итгэлтэй байгаа илэрхийлжээ.
Х.Уламбаяр
URL: