Монголчуудын 80 хувь нь банкнаас хамааралтай

25bed3_66_x800-Монгол Улс 700 мянган өрхтэй гэж тооцвол бараг айл болгон зээлтэй гэсэн үг ажээ-

Өчигдөр 17:09 цагийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 2.966,112 байв. Тэгвэл манай улсын нийт хүн амын 80 хувь нь банкинд ямар нэг байдлаар хамааралтай гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ.

Хамааралтай гэдэгт нь монголчууд банкнаас зээл авсан, цалингийн болон хадгаламжийн данс нээлгэсэн тэр ч бүү хэл нэг хүний дээр бүх арилжааны банкинд нэгээс дээш тооны данс байдаг зэргээс хамаарч ийм дүн гарсан гэдгийг эдийн засагчид ярьж байна.

Мөн үүнтэй зэрэгцээд монголчууд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх ёстой гэдгийг энэ салбарынхан сануулж “Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг оронд хүмүүс банкнаас хамааралтай байх нь аргагүй” хэмээж байсан.

Учир нь банк гэдэг өөрөө 100 хувь итгэхэд эрсдэлтэй учраас арай өөр салбарт мөнгөө өсгөх тэр нь хөрөнгийн зах зээл гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгвэл үүнтэй холбоотой бас нэг мэдээлэл анхаарал татсан нь Банкуудын холбооны томоохон албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад 600 мянга гаруй зээлдэгч байгаа.

Манай улс 700 мянган өрхтэй гэж тооцоход бараг өрх болгон зээлтэй гэсэн үг. Хүн болгон зээл авах албагүй, нөгөөтэйгүүр зээл төлөх чадваргүй. Ажилгүй хүнд зээл өгөх боломжгүй.

Хүнээс хадгаламж авчихаад түүнийгээ зээл төлөх чадваргүй хүнд өгчихвөл банкууд өөрсдөө хүний мөнгийг алдсан хэрэгт орно. Тиймээс банкууд хариуцлагатай ажиллах ёстой.

Тухайн зээлийг төлж чадах хэмжээний орлоготой хүмүүст зээлээ өгдөг. Зээл авч байна гэдэг бол тухайн хүн мөнгөтэй харьцаж сурч байна гэсэн үг” хэмээн ярьж. Тэгэхээр энэ нь нэг талаасаа мөнгөөр мөнгө хийх бололцоотой хүн олширч байна гэсэн үг бол нөгөөтэйгүүр тухайн хүний санхүүгийн боловсрол ахиж, хариуцлага дээшилж байгаа гэж ойлгож болох ажээ.

Товчхондоо зээл авсан бол эргүүлж өгөх ёстой гэсэн зах зээлийн сахилга батад суралцаж байна гэсэн үг юм. Яагаад гэвэл тухайн иргэн тухайн иргэн зээл авснаар амьдралаа дээшлүүлэх чадварыг эзэмшинэ.

Үүнийг дагаад амьжиргааных нь түвшин дээшилдэг байх ёстой. Банкууд зээл өгөхдөө өрөнд оруулах, дааж давшгүй ачаа үүрүүлэхийг бодохгүй. Хэмжээнд нь тохирсон зээл олгохыг эрмэлздэг гэдгийг энэ салбарынхан өгүүлсэн.


URL:

Сэтгэгдэл бичих