Тоглоом тоотой нь дээр
Уг нь одоо ЦЕГ ба АТГ-ын хууль зөрчин бусдыг гэмт хэрэгт хутган, харлуулж, гүжирдэж байгаа энэ бүх үйлдэлийг хуулиараа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба таслан зогсоох үүрэгтэй байжээ. Гэтэл ийм байгуулага нэгэнт үгүй болж ЦЕГ ба АТГ-ын хүмүүс дураараа дургиж байна. Х.Тэмүүжин сайдтай холбож байгаа Сарангэрэлийг ТВ-гээр хуурамч мэдэгдэл хий гэж шахаж байсан ЦЕГ-ийн дэд дарга Ариунболд мэтийн этгээдүүдийг АТГ-д өгсөн ч буруугүй гэж хариу өгчээ. Прокурор нь мөрдөх албагүй болсон тул шалган тогтоох боломжгүй болж, шүдгүй арслан шиг хараад л сууж байна. Эхлээд АТГ ба ЦЕГ-д хяналт тавих төрийн системийг хуульд өөрчлөлт хийх замаар үгүй болгож, дураараа дургих боломжийг олгосон байна. Дараа нь тэднээр Ерөнхий сайдын зөвлөх, Хууль зүйн сайд гэх мэтийн албан тушаалтуудыг хилс гэмт хэрэгт хутгаад, Н.Алтанхуяг ерөнхий сайдыг хүчгүйдүүлэн огцоруулах боломжийг хайж байгаа нь харагдаж байна. За энэ ч яахав хүмүүст ойлгогдохоор байна.
Гэтэл нэгэнт уяанаасаа алдуурсан зуудаг нохой бусдыг хайр найргүй хазах болно. Үүнийг яаж тогтоон барих бэ? Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт зуудаг нохдыг хянах үүрэгтэй Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг хууль санаачилан, буцаан байгуулж, энэ бүхэнд дэг журам тогтоох боломж олгоё гэж уриалмаар байна.
- See more at: http://politics.time.mn/content/48096.shtml#sthash.ZXQROoo4.dpuf
URL: