Газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн 3143 хүнийг эмчлэв
Юньнань мужийн эрүүл мэндийн танхим Жаотүн хотын Лүдянь сяний газар хөдлөлтийн бүсээс мэдээлснээр, одоогийн байдлаар бүх шатны эрүүл мэндийн байгууллага нийт 3143 хүнийг эмчлээд байна. Мөн 1517 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд гэмтэл авсан хүн 343 байна.
8 сарын 3-ны 16 цаг 30 минутанд Юньнань мужийн Жаотүн хотын Лүдянь сяньд 6.5 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. 7-ны өдрийн байдлаар улс, муж, арми, хот сяний эрүүл мэндийн байгууллагын 75 аврах анги, 1129 хүн, 239 машин техник гамшгийн бүсэд ажиллаж байна. Тэд гамшийн голомт дахь бүх тосгонд очиж аврах ажиллагааг өрнүүлж байгаа юм.
/Баатар орчуулав/ china radio
URL: