10 жилд хоёрхон удаа энгэр зөрүүлсэн төгс эхнэр нөхөр

814c646cafbba4febigБиеийн жаргалыг умартаж, зөвхөн сэтгэлийн жаргалыг эдэлж амьдарч болдгийг харуулсан нэгэн гэр бүл Их Британид байна. Эхнэрийг нь Пола, нөхрийг нь Иан МакФадаин гэх бөгөөд тэд гэрлэж, нэг гэрт ороод 10 жил болж байгаа ч ганц, хоёр удаа л бэлгийн харилцаанд орж, биеийн таашаал авч байсан гэнэ. Ийм нэгэн сонирхолтой гэр бүлийн шалтгаан нь нөхөрт нь оршдог аж. Иан МакФадаин хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртснөөсөө хойш бэлгийн харилцаанд орохоос цааргалдаг, эмэгтэй хүн биед нь хүрэхээр айж, цочирдон, догшин ширүүн авир гаргадаг болжээ. Эхнэр Пола нь өдгөө 49 настай бөгөөд хамтын амьдралын эхний жилүүдэд бэлгийн харилцаанд орохгүй байх нь шаналгаатай байдаг байсан ч цаг хугацааны эрхээр нөхрөө улам хайрлаж, биеийн жаргалыг сэтгэлийн жаргалаар нөхөж сурсан гэж хэвлэлд ярьжээ. Иан харин 47 настай бөгөөд өөрийн гэсэн хүүхэдгүй ч эхнэрийнхээ дагавал хүү 23 настай Крисийг төрснөөс өөрцгүй хайрладаг сайн эцэг гэнэ.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/48110.shtml#sthash.FSVfB2FW.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих