Онц гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд хэргээ хүлээж эхэлжээ
-Хэрэг үйлдэхдээ дөрвүүлээ байжээ-
Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 настай эмэгтэйн амийг хөнөөгөөд шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг эрэн сурвалжлан, өнгөрсөн ням гаригт 16 настай хоёр хүүхдийг сэжиглэн “Цагдан хорих” төвд саатуулаад байгаа юм. Сэжигтнээр татагдаад буй 16 настай У, Г нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй, сургууль соёлгүй хүүхдүүд байжээ.
Бидэнд анх талийг гаач Б, сэжигтэн Г нар үерхдэг байсан. Бие биенийгээ боон тоглож байгаад Б амь насаа апдаж, түүнийг амь насаа алдсаныг мэдсэн Г хэргийн мөрөө баллах гэж шатаажээ. Хэргийг Г ганцаараа үйлдэж, нуун дарагдуулахдаа өөрийн найз У-тай хамтарсан байна гэх мэдээлэл олдож байсан.
Харин мөрдөн байцаалтын явцад тэд эхний мэдүүлгээ өгч эхэлжээ. Одоогийн байдлаар сэжигтэн У,Г нар нь бид талийгаач Б-тэй тоглоом шоглоомоор хоолойг нь боож тоглосон.
Гэтэл тэр нас барчихсан. Тиймээс түүний цогцсыг цагаан давааны жалганд аваачиж хаясан. Хэргийн мөрөө баллахын тулд цогцсыг нь шатаасан хэмээн мэдүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалтгай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Мичиддорж хяналт тавьж байгаа аж. Тодруулбал, Талийгаач Б Гачууртад амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, машинаараа халтуур хийдэг байжээ.
Хэд хоног гэртээ ирэлгүй сураггүй болохоор нь цагдаагийн байгууллагад бүртгүүлж, машины марк дугаарыг Замын цагдаагийн газар бүртгүүлсэн байна. Улмаар сураггүй болсон охиныг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад машин нь журмын хашаанаас олдсон байна. Харин өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байв. Дараа нь түүний шатсан цогцсыг Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны жалганаас олжээ. Тэд талийгаачийг шатаасны дараа машиныг нь унаж яваад журамлуулсан байснаас хэрэг илэрсэн байна.
Эх сурвалжийн өгүүлсэнээр, машиныг журамлуулах үед дөрвүүлээ байжээ. Хэрэгт холбогдогч У, Г нараас гадна хамт явсан хоёр хүүхдээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэд талийгаачийг боомилсон гэдгийг гэрчилж байгаа аж. Мөн сэжиггэн У, Г нар талийгаач эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэнэ. Энэ нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болох гэнэ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Б.Батчимэг
Эх сурвалж: “Нийслэл тймс”
URL: