Томоохон зочид буудлын ажилчид Туул голоос загас агнаж, хоол бэлтгэдэг байжээ
Туул голоос загас агнаж ресторандаа хоол бэлтгэж байсан БНСУ-ын иргэний хууль бус үйлдлийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлсэн байна.
Тэрээр монгол иргэнтэй хамтран удаа дараа голоос загас агнадаг байсан бөгөөд зөрчил гаргагчид агнасан загасаа “Сүнжин гранд” зочид буудалд хадгалдаг байсан гэнэ.
Шалгалтын үеэр тус зочид буудлын хүнсний агуулахад Туул голоос зөвшөөрөлгүй барьсан 200 зүйлийн 400 гаруй загас хадгалагдаж байжээ.
Хэдийгээр загас агнахыг хориглосон хугацаа дууссан ч холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах учиртай аж. Түүнчлэн хүнсэнд хэрэглэхдээ зайлшгүй эрүүл ахуйн шинжилгээ явуулах ёстой.
Тухайн усны бохирдлоос үүдэн хүнсэнд хэрэглэж болох эсэхийг нь ч нягтлан үзэх ёстойг ч мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хэлж байна. Ямартай ч холбогдох хуулиудын дагуу “Сүнжин гранд” зочид буудалд мөнгөн торгууль ногдуулах нь тодорхой.
Эх сурвалж: “new.mn“
URL: