Өнөөдөр – Аавуудын өдөр
2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоо байгуулагдсан бөгөөд тус холбоо 2005 оноос эхлэн “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн баярын онцлог нь тэмдэглэлт энэ өдрийг архигүй өнгөрүүлэхийг нийт аавууддаа, эрчүүддээ уриалж байгаа явдал юм.
Энэ өдрийг Аавуудын ёс зүйн хүндэтгэлийн өдөр ч гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болохоор. Тийм ч учраас өнөөдөр бол аав, хүүхдүүдийн бие биедээ хамгийн ойр байх жилд ганцхан тохиох онцгой өдөр юм.
Өнөөдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос дараах 18 аавыг “Есөн эрдэнэ”-ийн одонгоор шагнах гэж байна:
1.Б.Лхагвасүрэн /Төрийн Шагналт, Ардын уран зохиолч, МУГЗ, 8 хүүхдийн аав/
2.Ц.Гантөмөр /МУ-ын Хөдөлмөрийн Баатар, МУАЖ/
3.Д.Даваа /Кёкүшюзан Батбаярын аав/
4.Х.Лхамсүрэн /Ховд аймгийн Жаргалант сумын иргэн 7 хүүхдийн аав/
5.А.Авдийгэрэл /СХД-ийн 13-р хорооны иргэн/
6.Ш.Бат-Очир /Завхан аймгийн Цагаан чулуут сумын харъяат, ахмад тээвэрчин, саятан жолооч/
7.Д.Бат-Өлзий /Цаг агаарын зориудаар нөлөөлөх эрдэм шинжилгээний төвийн “Хурын шим” экспедицийн ерөнхий менежер/
8.Г.Дүгэрсүрэн /Улсад 39 жил хөдөлмөрлөсөн, 7 хүүхдийн аав/
9.Г.Үржинсүх /Хэнтий аймгийн Биндэр сумын багш/
10.Б.Басхүү /Шинлжэх ухаан мэдээлэл технологийн төвийн Захиргаа үйлчилгээний хэлтсийн дарга, шагайн харвааны ерөнхийлөгч/
11.М.Баавдай /Ховд аймгийн Булган сумын харьяат/
12.М.Балжинням /Дорнод аймаг дахь МҮХАҮТ-ын ахлах эксперт/
13.Ш.Батмөнх /Сүхбаатар дүүргийн 2-р хорооны иргэн/
14.Хатыран Айт /Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн/
15.Д.Сэд /Өмнөговь аймгийн Булган сумын мянгат малчин/
16.Д.Эрдэнэцогт /БЗД-ийн өндөр настан/
17.Д.Насанбаяр /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн/
18.Ц.Ганхуяг /ЦЕГ-ын ЗЦГ-ын орон нутгийн замын хяналтын тасгийн дарга/
Аавуудын өдрийн мэнд! /С.Жавхлан – “Дулаахан намар”/
URL: