Таны мэргэжил секст нөлөөлөх үү?

1314284263_10Хэдий бие физиологи сексийг шаардаж байдаг ч зарим нэг мэргэжил тvvнийг мартуулдаг байна. Нэг хэсэгт нь ажлаас єєр чухал зvйл байхгvй байхад нєгєє хэсэг нь ядарч туйлдсандаа сексээс татгалздаг аж. Тэгвэл сексээс татгалздаг ямар мэргэжилvvд байдаг бол?

Эрдэмтэд: Ажилдаа хэт сонирхолтойгоос гадна ихэнх цагаа зарцуулдаг учраас сексийг ул анзаардаг байна. Эрдэмтдийн хоёрны нэг нь бэлгийн харьцаанд орж байх vедээ ажлынхаа талаар боддог гэнэ. Тэр ч бvv хэл математик, физикийн мэргэжилтнvvд энэ vед галзуу мэт ааш авир гаргадаг аж.

Компьютерийн мэргэжилтнvvд: Энэ мэргэжлийнхэн тэр дундаа программистууд хийсвэр сексийг чухалчилдаг. Тэдний бэлгийн харьцааны vл тоомсорлол бас л математик сэтгэлгээтэй нь холбоотой. Компьютерийн мэргэжилтнvvдийн хувьд амьд хvнээсээ илvv программтайгаа харьцах нь илvv амар. Учир нь программд шийдвэрлэх ёстой бvх зvйл амархан хийгддэг.

Санхvvчид: Хэтэрхий тооцоотой зан нь сексээс ханамж авахад муугаар нєлєєдєг байна. Санхvvгийн хvмvvс хосын тогтвортой харилцааг илvv vнэлдэг. Гэхдээ тэд сексийг биеийн хэрэгцээ мэтээр хvлээн авдаг аж. Идлээ бол цадлаа, уулаа бол цангаа тайлагдлаа гэдэг шиг л.

Сэтгэлзvйчид: Хайр дурлал, сексийн амьдралд яг ажил шигээ болгоомжтой, сэжиглэнгvй ханддаг. Сексийн аюулгvй байдалд маш их анхаарч, таагvй vр дагавар гарахаас байнга сэргийлдэг. Тэдний хувьд хайр дурлал бол євчний шинжилгээ, хайртай хvн бол євчтєн, секс бол сэтгэцийн гаж байдлыг илрvvлэх сэтгэлзvйн сонжоо юм.

Биеийн хvчний ажил эрхлэгчид: Тэдэнд секс хийх хvч, хvсэл ч байхгvй. Ийм ажил эрхэлдэг хvмvvс сексийн амьдралдаа хамгийн азгvй гэнэ. Хvнд, хортой vйлдвэрлэлтэй холбоотой мэр-гэжил мэдрэлийн системд муугаар нєлєєлж, дур тачаал бууруулан, секс хийх хvсэлгvй болгодог. Ядарсан бие юун секс хийх, унтаж амрахыг илvvд vзэх нь мэдээж шvv дээ.


URL:

Сэтгэгдэл бичих