“Гудамж” төслийг АТГ-аас шалгаж байгаа гэв

13451_419Өнөөдөр “Гудамж” төслийн нэгжээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Гудамж” төсөл нь Хурдны зам дэд төсөл, Гэр хороолол дэд төсөл, Хотын төв дэд төслүүдээс бүрддэг аж. Эдгээр төслийн санхүүжилтийг Хөгжлийн банк давхар хяналттай олгодог байна. Өөрөөр хэлбэл Чингис бондоос санхүүждэг гэсэн үг юм. Харин Самурай бондтой ямар ч холбоогүй гэдгийг Гудамж төслийн нэгжийн захирал Б.Батболд хэлж байлаа.

“Гудамж” төслийн төсвийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор баталжээ. Энэ дагуу 4 ширхэг автомашин, ширээ сандал, компьютер зэргийг нийт  470 сая төгрөгөөр худалдан авсан байна.  Харин АТГ-аас тус төслийн нэгжийг шалгаж байгаа нь үнэн гэв. Гэхдээ төслийн захирлуудаас ямар нэгэн мэдүүлэг аваагүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих