Зам тээврийн осол буурахгүй байгаад жолооч нар буруутай
Уржигдар оройны 22:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын урд зам дээр ноцтой осол гарлаа. Жижиг оврын суудлын гурван машин хоорондоо мөргөлдөж хүн ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Осол гаргасан машинуудын жолооч нар бүгд эмэгтэй хүмүүс байсан хэмээн эх сурвалж мэдэгдэж байна. Дээрх хэргийг харьяа дүүргийн замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос байнга урьдчилан сэргийлж ажиллаж байгаа боловч жолооч нарын хариуцлагагүй, хүлээцгүй үйлдлээс автын осол гарах нь буурахгүй байна. Тэр дундаа хүний амь нас хохирсон хэрэг гарч байгаа нь харамсалтай. Иймд жолооч, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст замын цагдаагийн газраас анхааруулахад жолоо барьж байхдаа дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
- See more at: http://mongolcom.mn/read/12029#sthash.6JovVa30.dpuf
URL: