Ц.Мөнхбаярыг Хархорин руу буцаажээ

Ц.Мөнхбаяр“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 423 дугаар ангиас нийслэлд авчраад байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногт хорих ангид нь буцаажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн түүнийг нийслэлд авчирсан шалтгаанаа шинжилгээнд оруулахаар болсон гэсэн ч хотод байх хугацаанд нь ямар нэгэн эрүүл мэндийн үзлэг хийгээгүй гэнэ. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны гишүүн С.Дашцэрэн саяхан элэгний хавдараа авхуулсан бөгөөд биеийнх нь байдал сайнгүй байгаа гэнэ. Тиймээс ар гэрийнхэн болон холбооны нөхөд нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлж өгөх хуулийн байгууллагад гаргаад байгаа ажээ.

 

 

Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: bath bombs Огноо: 27 February 2019

Thank you

natural

Сэтгэгдэл бичих