Оросууд Сибирийн дээгүүр нислэг үйлдэхийг хориглох боломжийг судалж байна
ОХУ-ын эрх баригчид Европын авиа компаниудыг Сибирээр дамжин Азийи бусад орон руу транзит нислэг үйлдэхийг хязгаарлах, цаашлаад хориглох боломжийг судалж байна.
Уг агаарын замаар нислэг үйлддэг гадаадын компаниуд Оросын “Аэрофлот”-д төлбөр төлдөг юм. Гэхдээ энэ тухай ярнгдаж эхэлснийг Крымийн чиглэлд нислэг үйлддэг ОХУ-ын “Добролет” компанид Украины талын саналаар хориг тавьж, хэд хэдэн удаа торгууль ногдуулсны хариу гэж болно. Торгуулийн хэмжээ 8.6 сая ам.доллар гэдгийг хэлэх хэрэгтэй юм. “1970-аад оны эхээр гадаадын авиа компаниуд ЗХУ-аар агаарын коридор гаргуулахын тулд бараг л юу ч хийхэд бэлэн байлаа. Ингэснээр тэд 4000 км-ээр татуу зам туулж, нислэг бүрээс 30 мянган ам.доллар хэмнэж байсан юм” хэмээн “Росавиация” байгууллагын тэргүүн Александр Нерадько “Smartmoney” сэтгүүдд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хэрэв энэ асуудал дээд түвшинд яригдаж, нислэг үйлдэхийг хоригловол ХБНГУ-ын “Люфтханза”, Их Британийн “Бритиш эйруэс”, Францын “Эйр Франс” зэрэг авиа компаниуд чамгүй их алдагдал хүлээх юм. Учир нь эдгээр компани “Аэрофлот”-д томоохон төлбөр төлөгч юм. “Люфтханза” л гэхэд гурван сарын хориг арга хэмжээний хүрээнд нэг тэрбум фунт стерлннгяйн алдагдал хүлээх магадлалтай байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ энэ асуудал одоогоор Засгийн газрын түвшинд яригдаагүй гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова хэллээ. Асуудлыг Тээврййн болон Гадаад хзргийн яам хэлэлцсэний дараа эцэслэн шийдвэрлэх юм. Энэ сарын 3-ны өдөр “Добролет” компани нислэгээ зогсоож байгаагаа мэдэгдсэн. Энэ нь харилцагч түнш нь лизингийн гэрээгээ цуцлан, онгоцонд техникийн болон навигацийн үйлчилгээ үзүүлэхээ больсонтой холбоотой юм.
Н.ТУУЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: