ХҮНИЙ МАХАН ХҮНСТЭЙ ЗАЛУУ СҮЙТ БҮСГҮЙНХЭЭ МАХЫГ ШАРААД КОТЛЕТ ХИЙЖ ИДЖЭЭ

55Өнгөрсөн таван сард Мехикод Луис Хуан Кальва гэгч эр сэтгэлт бүсгүй Алехандра Галеанаг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг Пан Америкт дуулиан тарив. Цагдаа нар болон сэтгүүлчид Луис Кальваг “Махчин яруу найрагч” гэж нэрлэсэн байдаг. Үнэндээ Кальва хайртай бүсгүйгээ хөнөөснөө хүлээсэн боловч дараа нь түүний цогцсыг идэж эхэлснээ хүлээхийг хүсэхгүй гүрийжээ. Энэ талаар хэв журам сахиулагчид өөр бодолтой байхын зэрэгцээ олон тооны эд мөрийн баримт Луис Кальваг жинхэнэ хүний махан хүнстэн гэдгийг нотолж байгаа юм. Гэхдээ энэ тухай дарааллаар нь өгүүлье.

Эрүүгийн тусгай албаныхан гэмт хэрэгтний мөрөөр ороход махчин эрийн сүйт бүсгүйн ээж тусалжээ. Алехандра Галеанагийн ээж Соледод Гарабито Фернандес охиныхоо дурлалыг эхнээс нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Есдүгээр сард Алехандра өөрийн хайрт залуугаа эхтэйгээ танилцуулахаар гэртээ дагуулж иржээ. Охиныг нь эргүүлж яваа нүдэнд хүйтэн тэр этгээд Соледод өчүүхэн ч таалагдсангүй. Иймд тэдний уулзалт ч таатай уур амьсгал дунд болж өнгөрсөнгүй. Шаргал үст, цайвар царайтай охин нь нэг муу луйварчинд ингэж татагдах гэж. “Тэр этгээд харахад л гаж донтон бас их тэвчээргүй, өөртөө дурласан нэгэн юм шиг санагдуулсан. Өөрийгөө яруу найрагч, жүжгийн зохиолч, найруулагч, дуучин гэж нэрлэж байлаа” хэмээн Соледод хатагтай гашуудалд автан өгүүлсэн юм.

Мөн гаж донтой Кальва өөрийнх нь уран бүтээл учиргүй их борлогддогоос өдөрт 200 долларын ашиг олдог гэж Алехандрагийн толгойг эргүүлж дөнгөжээ.

Гэтэл түүний ярьж буй болон эдэлж хэрэглэж буй нь тэнгэр газар шиг зөрж байлаа. Алдарт яруу найрагч, зохиолч, найруулагчийн өмссөн зүүснийг харахад энэ нь Соледод эмэгтэйд өчүүхэн ч итгэл төрүүлсэнгүй.

Ерөнхийдөө дээр дурьдсан танилцах уулзалтын дараа ээж нь охинтойгоо ноцтой яриа өрнүүлсэн нь Алехандраг толгойноосоо энэ зальхай амьтныг авч хаяхыг шаардсан, тулгалт хийв. Гэвч охин нь эхийнхээ ятгалга сэнхрүүлгийг сонссонгүй. Тэр ч байтугай Кальваг тун эмзэг сэтгэлтэй учир хэрвээ түүнтэй уулзахаа байчихвал амиа хорлож, амьдралаа хөнөөж болзошгүй гэж ээждээ омогдсон байна. Нэг үгээр Алехандра охин өөрөө үхэл рүүгээ тэмүүлж яваагаа мэдсэнгүй. Гэтэл энэ яриа болсноос хойш сар гаруйн дараа буюу 10 дугаар сарын зургааны өдөр охин нь тогтсон цагтаа гэртээ эргэж ирээгүй тул эх нь өглөө болтол нүд анилгүй хүлээн суужээ. Өглөө болсон хойно хөршүүдээсээ Луис Кальватай охин нь хамт явж байсныг сонсоод Соледод шууд цагдаагийн газарт ханджээ.

Мексикт шаргал үстэй, цагаан арьстай хүн тун ховор тааралддаг тул хөршүүд нь болон гэрийнхэн нь Алехандраг”Шаргал үст” гэж өхөөрдөн нэрлэдэг байжээ. Соледодын яриаг анхааралтай сонссон цагдаагийнхан Луис Кальвагийн гэр лүү явцгаав. Сэжигтэн эрийн гэрт ороод л анх харсан зүйл хэв журам сахиулагчдыг цочролд оруулжээ.

Галеавнагийн эвдэж жижиглэсэн цогцосны үлдэгдэл унтлагын өрөөний хананы шүүгээнээс гарав. Цогцосны баруун хөлийн доод хэсэг, баруун мөр байхгүй байлаа. Цагдаа нарыг гал тогооны өрөөнд ороход цогцосны дутуу хэсгүүд олдов. Хөргөгчнөөс нь хүний шарсан мах, эрдэнэшишийн хөөсөнцөрийн хайрцганд нямбайлан өрж хийсэн байх нь тэр. Ширээн дээр тавганд хөөрхий охины том том хэрчим мах харагдана. Үүнээс гадна хүний махан хүнстэний оройн хоолондоо амтлагчаар ашигласан бололтой үрчийтлээ шахагдсан нимбэгний хальс харагдсан нь тун эвгүй үзмэр болжээ. Л.Кальва өөрөө дур тачаалын халуунд Алехандраг санамсаргүй боомилсон гэж хэлж байгаа бол энэ талаар мөрдөн байцаагч нь өөр бодолтой байна. Цагдаа нарын үзэж буйгаар тэрбээр нэг бус удаа боомилохыг оролдон үүнийхээ тулд гэрээрээ хаа сайгүй эмх замбараагүй олс, дээс хаялсан бололтой. Алуурчин өөрийгөө хүний амь хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч каннибалист буюу хүний махан хүнстэн эр гэдгээ хүлээсэнгүй.

Тэрбээр ердөө л хашааны нохойг хооллох замаар аажмаар цогцосноос хагацахыг хүссэн гэж мэдэгджээ. Гэвч элдвийг, шиншиж явдаг цагдаагийнхан огт эсрэг зүйл бүрэн баталж болох эд мөрийн баримтууд ухаж олжээ. Кальвагийн гэрийг нэгжих үед “Хүний махан хүнстэн”-үүдийн гарын авлага бүхий нэгэн ном олдсон байна. Уг номын хавтсан дээр “Хурга майлахаа болино” киноны дүр болох алдарт гаж донтон Ганнибал Лекторын багтай авахуулсан зохиолчийн зураг байв. Хүний махан хүнстэн эр тэрхүү зохиолчийн видео цуглуулгыг хамгийн нүдэнд тусах онцгой газар Лекторын тухай кинонууд тавьсан байлаа. Энэ аймшигтай түүх үүгээр дууссангүй. Одоо мөрдөгчид түүнийг Мексикт гарсан гаж донтнуудын үйлдсэн эзэн холбогдолгүй олон хэрэг дээр сэжиглэх бүрэн үндэстэй гэж үзэж байна. Бүр 2008 онд Кальватай уулздаг байсан Вероника Мартинес Казарубби гэдэг бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг гарсан ч илрэлгүй тоосонд дарагдан
үлдсэн юм,

Тэр үед энэ гоо бүсгүйн эвдэж жижиглэн хоёр цаасан хаирцганд хийсэн цогцсыг Мехикогийн ажилчны хорооллоос олсон байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр золгүй бүсгүйг боомилж хөнөөсөн байжээ. Гэвч Луис Кальваг Вероникагийн үхэлд шалгасан ч сэжигтэй зүйл илрээгүй учир түүнийг дураар нь явуулсан байна.

Мөн гаж донтон, хүний махан хүнстэн Кальвагийн найз бүсгүйчүүд хоёулаа эмийн санд ажилладаг байсан нь хачирхалтай. Мөн гаж донтон эрийн амьдарч байсан байшингийн хонгилоос “Хөрөө” аймшгийн кинон дээр гардаг эрийн хувцас хэрэглэл ч гарч ирсэн гээд бод. Кальвагийн гэрийг цагдаагийнхан хамгаалалтанд авч долоо хоног шаргуу эрэл хайгуул үргэлжилжээ. Олон тооны эмэгтэй хүний даашинз, хөхөвч, дотоож зэрэг мань эрийн ор, хувцасны шүүгээнээс гарч ирсэн гэнэ. Дашрамд дурьдахад энэ жилийн дөрөвдүгээр сард нэг хачирхалтай зүйл олсон нь нэгэн янхны цогцсыг эвдэж жижиглэсэн цогцостой чемодан Кальвагийн байрнаас гараад иржээ. Мексик төдийгүй Пан Америкийг гаж донтон эрийн үйлдсэн хэрэг цочроосон гэхэд болно. Одоо гаж донтон Луис Кальва Мексикт зөвшөөрөгддөг ялын дээд хэмжээ болох 50 жилийн ял хүлээж сууна.

 

Орчуулсан Г.Нэмэх


URL:

Сэтгэгдэл бичих