“Гудамж” төслийн Д.Батболдыг 93 тэрбумын эрүүгийн хэрэгт татжээ

uls_53e1c0f82e684_1Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг  АТГ-аас эрүүгийн хэргийн сэжигтнээр татжээ. Энэ талаар тэрбээр “Надад ямар нэгэн хэрэг үүсгэсэн, шалгасан зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч  АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан гэдгийг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх  үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.

Мөн “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Гэтэл энэхүү зөвлөмжийг зөрчиж урсгал зардал их хэмжээний мөнгө зарцуулсан байна.

Мөн төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх зэрэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа ажээ.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

М.Нандин uls


URL:

Сэтгэгдэл бичих