М.Бямбадорж: Цалингаасаа болж хятад ажилчид маш ууртай шулуудчихсан явж байсан

10552504_1463783667225370_8482406892941214465_nЭнэ долоо хоногийн анхаарал татсан сэдэв 100 гаруй хятад ажилчид Чингисийн талбай руу дайран орж жагсаал хийхийг завдсан явдал байлаа. Уг хятад ажидчидыг оруулж ирсэн компанийн зүгээс хятадууд цалингаа аваагүйдээ бухимдан өөрийн улсын монголд суугаа элчин сайдын яам руу явж байхдаа төөрч будилан Чингисийн талбай руу явж байсан.

Хятадуудыг ийн олноороо цуглан уур бухимдалтайгаар нийслэл хотын гудамжаар хүч түрэн орж ирж байгаа мэдээллийг аваад, шуурхай цугларч яаралтай хамгаалалт авсан хөдөлгөөнүүдийн нэг “Ногоон хас” бүлгэмийн тэргүүн. М.Бямбадоржоос зарм зүйлийг тодрууллаа.

- Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Маш олон хятад хүмүүс нийслэлийн гудамжаар төв талбайг зүглэн явж байна гэсэн мэдээлэл авсан даруйдаа шуурхай цуглаж хятадуудын цувааг гүйцэж очсон. Ингээд 102 дугаарт залгаж иргэн Бямбадорж, Үндэсний хөдөлгөөн хас нэгдэл гээд эхний дуудлагыг өөрөө өгсөн. Урдаас нь хашаад Спортын төв ордон руу шахаж байна, байдал эвгүйтэж байна гэж мэдээлсэн юм.

- Тухайн үед Хятадууд яагаад ингэж олуулаа цугласан байсаныг мэдсэн үү?

-Бидэнд тэднийг байцаах, нэгжих эрх нь байхгүй. Нэгжих ч үгүй. Тиймээс юутай ч цагдаагийнхныг дуудаад Чингисийн талбай руу оруулахгүйг, Монгол улсынхаа төв цэгт хятад шаахайг гэшгүүлэхгүйг л зорьж тал талаас нь хайрцаглан хашиж явсан.

-Тэдний ярьж буйгаар БНХАУ-ын Элчин сайдын яам руу явах гэж байгаад газар мэдэхгүй төөрч Чингисийн талбай руу явсан гэж байсан?

-Энэ бол худлаа, тэд яалаа гэж төөрөх юм. Тэд нар угаасаа хойноосоо алхаж ирсэн. Элчин сайдын яамны дэргэд барилга баригдаж байгаа. яг хажууд нь байсан хүний хувьд хэлэхэд их бухимдсан бүр шулуудчихсан, маш ууртай уухилаад явж байсан. Бүр дайрах маягтай, талбай дээр ирчихээд байж байсан юм.

Яг тухайн үед бол үймээн дэгдээхийг оролдсон хятад ажилчдын асуудлыг бид шалгана гэж ГИХГ, Цагдаагийнхан хоёр булаацалдсан. Тэгээд зогсохгүй Чингисийн талбайгаа хамгаалж байсан бүлгэмийн залуусыг төрийн ажлын дундуур битгий ор гэж байсан.

-Үймээн самуун болох шахаж байхад монгол залуус ойролцоо байсан уу. Ер нь яг ямар хандлагатай байв. Сошиал хуудсуудаар монголчууд үйл явдлыг гэрчлэх зураг дарж тараасан байсан?

- Жагсаал хийхээр завдсан хятад ажилчдын замд цөс нь хөөрсөн монгол залуучууд таараад чулуу шидэх ч юмуу ямар нэг мөргөлдөөн гарч болзошгүй байсан. Маш олон хүмүүс энд тэндээс зургийг нь авч юу болоод байгааг шалгааж, мөн бухимдаж байсан нь үнэн. Энэ нь иргээд хэн хэнийх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох байлаа. Тэнд яалт ч үгүй хамгаалалт зохицуулалт дутаж байсан. Ингээд цагдаагийн нэмэлт хүч ирж бид тэднийг ямар нэгэн асуудалгүйгээр тал талаас нь шахаж хайрцаглан Хятадын Элчин сайдын яамны гадна хүргэж өгсөн.

-Хэрэг явдлын дараа та бүхнийг Цагдаагийн газар хүргэж байцааж зарим зэвсгийн төрлийн зүйлийг хурааж авсан гэсэн. Яг ямар зэвсэг байсан юм бэ?

- Биднээс цагдаагийнхан учир шалтгааныг асууж байцаалт авсан. Зэвсэг гээд байгаа зүйлийн тухайд “Хас Монгол” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Дарханбаатарын зан заншил, уламжлалт хэрэглээний зорилгоор зүүж явсан бөөгийн холбогдолтой жижиг хэт хутгыг л хурааж авсан. Бидэнд өөр ямар нэг зэвсгийн төрлийн онц ноцтой аюултай юм байгаагүй.

-Хятадууд зэвсэгтэй байсан уу?

Бид хятадуудыг нэгжээгүй болохоор биедээ юу нууж явсныг мэдэхгүй. Ер нь бол их л болгоомжтой хандсан. Уурссан хятадууд ямар аюултай байдгийг гадны улсад явж байхдаа харж байсан. Нэгнийгээ өмөөрөөд гартаа таарсан бүхнийг зэвсэг болгож дайраад нэг орос залуугийн аминд хүрч байсан тохиолдол бий. Сэрээ халбага, хүрз, жоотуу, бүр хуванцар шанага хүртэл хугалаад ишийг нь үзүүртэй болгоод л дайрдаг юм билээ.

-Цагдаагийн байгууллагаас түрүүлж яаж мэдэв?

-Бидэнд утсаар мэдээлэл ирсэн. Ер нь бол 100 гайруй Хятад гэдэг чинь бидний тооны хажууд их олуулаа байсан. Гудамж төслөөс хүрээнд бүх л юм камержсан. Ард түмнээ тагнаад байгаа ч юм шиг ойлголт өгч, барьж хориод байгаа хирнээ бослого гаргахаар зэхэж байсан хятад ажилчдыг мэдээгүй. Засгийн газрын ордон хүртэл явуулчихсан байгаа юм. Нэг үгээр хэлэхэд их сонор сэрэмжгүй байна. Өглөөний 07:40 минутаас эхлээд 08:30 хүртэл явсан байхад мэдээгүй байсан. Гэхдээ бид ийм тохиолдолд сөргөлдөөд байх юм алга. Харин ч хамтарч ажиллах бололцоо бүгдийг л хайх нь чухал. Бид хэзээ ч зэвсэглээд хүн алчихаар тэнэг толгойнууд биш. Эх орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдал тухайн үед их чухал байсан.

-Гадны ажилчид улирлын чанартай манай улсад орж ирдэг. Цаашид ийм маягийн бослого гарахыг ч үгүйсгэхгүй. Энэ үед манай үндэсний бүлгэмийнхэн асуудлыг зөв талаас нь харж юу хийхээр төлөвлөж байна вэ?

-“Хүсэл, зорилгоо нэгтгье” гээд томоохон хөдөлгөөн бий болж байгаа. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зорьж байна. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж эх орноо зарж идээд байгаа хүмүүстэй тэмцэнэ. Тэргүүнээр нь Бат-Ялалт гээд улсын заргач хүн ажиллаж байгаа. Хамгийн эрүүл биетэй залуусаа шалгалтанд оруулж харийн улс руу экспортлочихоод оронд нь олон мянгаар нь Хятад, Вьетнам, Хойд Солонгосын ажиллах хүчийг оруулж ирж байна. Энэ эргээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой.

Харин хүний хөдөлмөрийн хөлсийг өгөлгүй хятад ажилчдын эрхэнд халдсан Компанийн зүгээс “Хэд хоногоос цалинг нь өгнө” гэх утгатай мэдээдэл өгчээ.

Тодруулбал “Өлзийт Буян Өргөө” ХХК нь “Бэрэн” группийн Сүхбаатар дүүргийн VII хороонд баригдаж буй барилгын угсралтын ажлыг хийхээр гэрээ хийсэн бөгөөд “Ванцай” ХХК-нийг туслан гүйцгэтгэгчээр авчээ. Хэдийгээ дээрх ажилчдыг бидэнд хамаагүй гэж байгаа ч гэрээний дагуу “Өлзийт Буян Өргөө” ХХК цалингаа тавиагүй асуудал үүсгэсэн гэдгээ хүлээсэн юм.

 

 

Тэд ийн хүний хөдөлмөрийг мөлжсөн үйлдлээ “Өнгөрсөн баасан гаригийн өдөр бүх ажилчдад хурал хийгээд цалинг нь ирэх долоо хоногоос өгнө гэж хэлсэн юм. Гэтэл бямба гаригийн өглөө Чингисийн талбай руу жагсаал хийхээр явсан байна лээ, өвчин нь хөдөлсөн юм байгаа биз” хэмээн тоомжиргүй тайлбарлаад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих