Могойд хатгуулсан хүүхдүүд эмнэлэгт хандах нь ихсэв
Өнөөдрийн байдлаар тус төвийн Хүүхдийн тасагт могойд хатгуулсан хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав хоногийн дараа эмнэлэгт хандсан тул биеийн байдал хүндхэн байгаа ажээ.
Мөн Хандгайт, Гачуурт, Тэрэлж зэрэг нийслэлийн ногоон бүс орчимд аялал зугаалгаар явж байхдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ могойд хатгуулсан тохиолдол гарчээ. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг тус төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Ж.Болор montsame
URL: