Ё.Лхагвасүрэн: Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн

 

527-1407290010uls_53d9d21e2397f_1 АМГ-ын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байхдаа төөрч алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэд Баян-Өндөр сумаас 120-130 км зайд орших Идрэнгийн нуур гэдэг газарт явж байгаад машиных нь гурван дугуй хагарч цааш явах боломжгүй болсон аж.

Тиймээс геологичдын нэг болох 27 настай М айл хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран сураггүй болж дөрөв хоносны дараа түүний цогцсыг олсон талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Геологичдыг эрэн хайх ажиллагаанд ЦЕГ оролцсон уу. Талийгаачийг хаанаас олсон бэ?

-Тэднийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчдын 60 гаруй хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Эрлийн багийнхан хоёр ажилтныг олж, эмнэлэгт хүргээд байна. Харин төөрсөн гэх М-ийг дөрөв дэх өдөр нь Хар довны үзүүр гэх газарт нас барсан байсныг олж шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

-Талийгаач ямар шалтгаанаар нас барсныг тогтоосон уу. Шарилыг хэзээ авчирсан бэ?

-Шарилыг өнгөрсөн баасан гаригт хотод авчирсан. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт задлан шинжилгээ хийлгэж байна. Дүн нь гарч амжаагүй. Энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-ээр хэрэг үүсгээд шалгалтын ажил өрнөж байна.

Мөн хамт явсан хоёр хүнээс байцаалт авч байгаа. Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан хаагчид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Эмнэлэгт хүргэсэн хоёр ажилтны биеийн байдал ямар байгаа вэ?

-Жолооч болон тасгийн дарга нь төөрсөн геологчийн араас явсан ч өөрсдөө төөрч, шалбааг устай газар хоёр хоносны эцэст нутгийн малчинтай тааралдан долдугаар сарын 28-ны шөнө Баян-Өндөр сумын эмнэлэгт хүргэгдсэн. Нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Э.Нямдулам

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих