“Бэрэн групп”-ээс албан ёсоор уучлалт гуйлаа

a783664d-b2c3-4782-9b9a-5a0259b04a56Энэ сарын 2-нд “Бэрэн групп” компанийн 100 гаруй хятад ажилчид цалин, хөлсний асуудлаас болж, Чингисийн талбайд жагсаал зохион байгуулах гэлээ гэх  мэдээлэл гарсан билээ.

Үүнийг цагдаа болон иргэний зарим хөдөлгөөнүүд шуурхай арга хэмжээ авснаар зогсоосон юм.

“Бэрэн групп” хятад ажилчдынхаа цалинг тавихгүй байснаас болж дээрх асуудал үүссэн гэх мэдээлэл гараад байв.

Тэгвэл “Бэрэн” компанийн хуульч Сүх-Очир энэ талаар албан ёсны залруулгыг өнөөдөр хийлээ.

Залруулга мэдээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдагдаад байгаа Хятад ажилчид нь “Өлзийт буян өргөө” ХХК-ийн ажилчид.

Ажлын байраа орхин явсан асуудал нь тус компанитай холбоотой асуудал.  “Өлзийт буян өргөө” ХХК нь “Бэрэн групп” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч компанийн нэг юм гэжээ.

Харин “Өлзийт буян өргөө” ХХК-аас “Бэрэн групп”-ийн захиргаанд хаягласан албан тоотдоо  манай туслан гүйцэтгэгч “Ванцай” ХХК-ийн БНХАУ-ын ажилчдын гаргасан үйлдэл нь “Бэрэн групп”-тэй холбоогүй болохыг мэдэгдье.

Тухайн ажилчдын гаргасан үйлдэл нь манай туслан гүйцэтгэгч компанийн дотоод асуудал байсан. Тиймээс “Бэрэн групп”-ээс албан ёсоор уучлалт хүсч байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих