ХАЙР ДҮҮРЭН ДЭЛХИЙ
Салхигүй, агааргүй сансарын замаар аялсан
Сайхан дэлхийгээ хайж хэсэгтээ зугаалсан
Оддын бөөгнөрөл, оддын тархалтыг орой дээрээс нь ширтэж үзсэн
Орчлонгийн өлгий ямар үзэсглэнтэйг одоо ч би мартаагүй ээ
Гэсэн ч би ус агаартай гэрэлтсан дэлхийдээ л эргэж төрсөн
Нарны зам, сарны тусгалд нэвтэрч үзмээр гайхам байсан ч
Хүн төрлийн мянган утсаар холбогдож, хөл гартай болохыг ямар их хүслээ
Байгаль дэлхий намайг татаж, бардам явахад минь тусалж бүсгүй заяанд төрүүлсэн
Өнө удаан амьдарч, үр хүүхдээ үлдээ гээд өвөл зун, хавар намартай
Өөрийн минь нутгийг нүдэлж өгсөн, нүдэлсэн нутаг минь МОНГОЛ
Нүүгээд ирсэн би тэнгэрийн заадлаар, нүүдэл минь их удаан үргэлжилсэн
Од эрхэс дунд ганц л сонголт байдаг, орчлонгийн дээвэр дээр дэлхийг гүйцэх үзэсгэлэнтэй нь үгүй ээ
Хэмжээ нь жижигч хэтэрхийн баян дэлхийд хэдэн сая гэрлийн хурднаас ч илүү хайр байдаг,…
Хайраар амьсгалах дэлхийд хамгийн залуу, тодоос тод однууд шунан дурлан тэмүүлдэг
Оддын бөөгнөрөл, оддын тархалтыг одоо ч гэсэн би мартаагүй байна…
2014.07.31
……….Х.ДУЛАМСҮРЭН…
URL: