Стрессээс хэрхэн сэргийлэх вэ?

-07072014-1404716016-1623125285Хачин асуулт байгаа биз. Ханиад томуу юм уу халдварт өвчнүүд л нэгээс нөгөөд халдварладаг байхад явж явж ядаргаа халдаад байх нь ч юу ч юм бэ гэж бид боддог. Гэтэл бас тийм биш ажээ.
Дээрх сонин асуултанд Солонгосын Тэгү хотын эрүүл мэндийн төвийн харшил ба дархлааны инститүтын лаборторийн эрхлэгч хариулахдаа:

-Архаг ядаргааны хэв шинжээс үүдээд герпесийн нян халдварлах тухай ярьж болно. Энэ нь өөртөө найман төрлийн нянг багтаадаг бөгөөд эдгээрийн нэг Эпштейн-Баррын нян цусан дахь эд эсүүдэд байршиж, бие махбодийн дархлалын эсрэг бөөмүүдийг бий болгож байдаг. Үүний дүнд дархлааны хомсдол бэхжиж, биеийн чалх муудан архаг ядаргаанд ордог. Эпштейн -Баррын нян агаар, дуслын замаар дамжин халдварладгаас хүмүүс тэр болгон зугтаж чаддагүй. Манай гаригийн хүн амын 80-85 хувь нь ийм нянтай ч хүний бие организмын хүч тоог нь олшруулахгүйгээр тайван байдалд байлгаал байдаг онцлогтой юм. Үүнийг хүндрүүлэхгүй нь түлд дархлаагаа л бэхжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Танд хамаг юмаа хаяад хаашаа ч хамаагүй явчихмаар үе олон тохиолддог уу? Хэрэв тийм бол таны амьдрал нэгэн хэвийн уйтгартай болсны, нөгөө талаар маш их ядарсны шинж юм. Ийм нөхцөлд та яах ёстой вэ?

Орчин үеийн хотжилт, нийгэм, эдийн засгийн орчин нөхцлөөс болж ихэнх хүн бухимдуу, сэтгэл дундуур явах болжээ. Юманд хэт их зовниж, шаналж явдаг хүний сэтгэл нь үймэрч, мартамхай болно. Энэ хорвоогийн түмэн хүний дунд тань шиг ядарсан, ажил төрөл нь бүтэмжгүй байгаа хүн маш олон. Та хамгийн гол нь тайван байхыг хичээгээд дараах аргуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй болов үү?

-Сайн унтаж авахыг хичээ. Үд дунд ширээгээ дэрлээд ч болтугай хэдэн минут зүүрмэглээд сэрвэл толгой тань хөнгөрсөн байна.
-Намуухан хөгжим сонсож, анхилуун үнэр бүхий хөөстэй ваннанд суухад алжаал тань тайлагдана.
-Амьдралын баяр баясгаланг мэдэрч, цэвэр агаарт зугаал, диско бүжиглэж сэтгэлээ сэргээ.
-Манайхны хэлдгээр дэмий ярих нь ядаргаа тайлах, сэтгэл санааг өөдрөг болгодог үчраас таныг сонсох найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй дотроо онгойтол ярилцах хэрэгтэй. Ихэнх хүн бусдад итгэдэггүй, энэ миний нууцыг задруулчих байх гэж боддогоосоо болж маш их ганцаарддагийг мэргэжилтнүүд тогтоожээ.
-Дуртай зүйлээ хий. Энэ нь сонирхдог зүйлтэй бай гэсэн үг юм. Сонирхдог зүйлээ хийхэд хүний сэтгэхүйн систем тайвширч, баяр баягалантай болдог байна.
-Өөртөө урам зориг, эрч хүч өгөх хүмүүстэй үерхэж нөхөрлөж бай. Уйтгартай дүнсийсэн нэгнээс хол явахад гэмгүй.
-Хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс бага ядардаг, сэтгэл санаа нь өөдрөг, царай зүс нь овор багатай байдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих