Пропорциональ болгох асуудлаа таллаж идсээр дуусгах нь

Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн найруулах тєслийг хэлэлцэн батлах багт наадмын тойрон бvжиг хууль тогтоох дээд байгууллагад болж байна. Харин тэднийг тєрийн тvшээ болгосон сонгогчид хууль хэрхэн батлагдах бол хэмээн хvлээсээр сууна. Дараагийн сонгуульд иргэд хэрхэн санал єгєх нь ч тодорхойгvй. Улстєрчдийн байр суурь ч нэг хэвэндээ тогтохгvй, олон янзын ааш авир гарган, чоно, vнэг, туулай гэх мэт олон дvрд хувирч эхэллээ. Ингэж хэлэхийн учир нь, жижиг намуудтай уулзах vедээ туулайн баг зvvж пропорционалийг дэмжинэ хэмээн аялдан дагаж байсан бол эргэж харангуутаа зvсээ хувиргаж vнэг, чононы дvрд тоглон дэмжих боломжгvй гэх. Ерєнхийдєє энэхvv хуулийн тєслийг хэлэлцэн баталчихвал хаврын чуулганаа завсарлуулах гээд байгаа бололтой.

Гэтэл єнєє хэр нь ямар нэгэн шийдэлд хvрч чадахгvй байна. Vvний гол учир нь тогтолцоонд л байгаа юм. Єнгєрсєн сонгуулийн дараа vvссэн нєхцєл байдлыг нам бvр дvгнээд “хууль нэг л биш ээ гэсэн хариу гарган болдоггvй бvтдэггvй хуулиа єєрчлєх шийдэлд хvрсэн. Тvvнээс хойш тєд удалгvй Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулсан хоёр ч тєсєл парламентад єргєн баригдсан билээ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон МАН-ын бvлгийн дарга Д.Лvндээжанцан нарын боловсруулсан хуулийн тєсєл.
Дээрх тvшээд сонгууль болгоноор булхай будлиан vvсгэдэг мажоритар системийг далаар нь цэвэр дарах пропорциональ тогтолцоог санал болгосон билээ. Иймд уг хоёр тєслийг нэг тогоонд хольж хутган чанартай сайн бvтээгдэхvvн vйлдвэрлэхээр нарийн мэргэжлийн тогооч нараас бvрд-сэн ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийнхэн ч єєрсдийн ур чадварыг vзvvлэхээр гал тогооны ажилдаа шуурхайлан орж, орц найрлага, ямар амтлагчаар амтлах гэх мэт асуудлаа ярилцан тєрийн тогоонд Сонгуулийн тухай хуулиа чанаж эхэлсэн юм. Гэхдээ дан ганц хууль тогтоох дээд байгууллага бие даан шийдэхийг хvсээгvй. Аливаа асуудалд ул суурьтай хандъя хэмээн иргэд, эрдэмтэд, тєрийн бус байгууллага, улс тєрийн намуудаас ч чамгvй их санал авсан. Энэ бvхнээ багцалж, хэрэгтэйг нь vйлдвэрлэж буй бvтээгдэхvvндээ чимэг болгон оруулж, амт чанарт эсрэгээр нєлєєлєх хачрыг нь хаясан гэдэг. Хоёр жил гаруй дээрх хуулийг боловсруулах гал тогоонд ахлах тогоочоор ажилласан УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргvvтэй хvмvvс бvтэн пропорциональ байх нь утгагvй хэмээн тvшээдэд хоёр хуулийг хольж, хутган бvтээсэн 50-ийг харьцах 26 нэртэй бvтээгдэхvvнээ єргєн барьсан. Ийнхvv шийдэх болсон шалтгаанаа гэнэт єєр зvйл рvv орох нь иргэдэд таалагдахгvй гэсэн билээ. Гэвч шинэчилсэн хуулийн амт чанар нь хууль тогтоогч нарт таалагдаагvй тул єєр тєрлийн хачир нэмж, дахин зассаар байгаа.
Парламент дахь олонхи, цєєнх буюу МАН, АН-ын бvлэг ажлын хэсгээс оруулж ирсэн 50 пропорциональ, 26 мажоритар гэсэн хувилбарыг дэмжиж байсан цаг саяхан. Мєн саяхнаас дэр нэгтгэн, єрхєє татахаар болсон ИЗН, МНН болон vрчилж авсан хvv бие даагч нар ч адил санаа-тай буй. Гэхдээ цєєнхийн цєєнх болох тоонот гэрт толгой холбосон ИЗН, МНН 100 хувь пропорциональ болгох асуудлыг хєнддєг. Гэвч тэдний санаа бvтэхгvй гэдэг нь тодорхой болж зуу байтугай тавин хувьд ч хvрэхээргvй болох нь. Учир нь, МАН-ын бvлгийнхэн удирдлагуудынхаа тушаалаар мажоритар давамгайлсан тогтолцоотой болохоор шийдэв. Нэг vгээр хэлбэл, улсаа жижиглэн хувааж, дов дошоор нь тойрог болгодог тогтолцоог цэвэр ялах пропорциональ хэлбэрээс татгалзахаар болж. Энэ асуудлаа шийдэхээр АН-ын бvлэгтэй бас зєвшилцєєд эхэллээ. Бvр ажлын хэсэг томилсон байна. Хамгийн хачирхалтай нь уг ажилсаг хэсгийн ахлагчаар 100 хувь пропорциональ тогтолцоотой болох тєсєл боловсруулж, єргєн барьж байсан МАН-ын бvлгийн ахлагч Д.Лvндээжанцан ажиллаж байгаа гэнэ. Єнєєдєр ярьж байснаа маргааш нь мартдаг л нам, бас тvшээ аж. Ерєнхийдєє єглєє хийж байснаа орой нурааж байгаа хэрэг гэлтэй.
Хийж буй vйлдлийг нь ажвал уруудах зарчмаар явах. Эхлээд 100 хувь пропорциональ байсан нь 50 болж тал нь алга болов. Дараа нь, 50-ийн талаас илvv нь ор сураггvй алга болж 24 болох шинжтэй. Таллаж идсээр байгаад дуусгах юм болов уу. Ийм шийдэлд хvрэх болсон шалтгаан бий. Пропорциональ нь 50, 26 нь жижиг тогтолцоогоор сонгуульдах болчихвол одоо парламентад суугаа 46 гишvvний хэн нь нэр дэвших юм бэ. Дээр нь, парламентын гадна vлдсэн олон хvн бий. Тэд ч бас дэвших л сонирхолтой яваа нь ойлгомжтой. Ёстой чи, би дээ тулж бєєн зодоон болно биз. Иймд нам дотроо бужигнаан vvсгэхгvй, асуудлыг авсаархан шийдэх зорилгоор 52 суудал нь мажоритар хэлбэртэй байх нь зvйтэй гэсэн байх. Гэхдээ тойргоо яаж хуваах гэж байгаа юм бол. Ємнєх сонгуулийн 26 тойрог бол тодорхой. Тэгэхээр хvн амын тєвлєрєл ихтэй хотын тойргуудаа таллаж “заазуурдах” гэсэн юм болов уу. Ийм боломж олгох уу АН гэх мэт бvх зvйл эргэлзээтэй байна. Магадгvй булхай будлиангvйгээр тvшээдээ сонгох хууль эрх зvйн орчин бvрдэхгvй ч байж болох нь. АН-ынхан пропорциональ давамгайлахгvй бол хvлээн авахгvй гэсэн байр сууриа хадгалбал Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын тєсєл гацаанд орж, хоёр жилийн тэртээ гараанаас хєдєлсєн элчит тэрэг бариандаа орохгvй.


URL:

Сэтгэгдэл бичих