Ким Кардашьян сельфидэх өвчтэй
Реалити шоунаас төрсөн од Ким Кардашьян сельфи буюу өөрийнхөө зургийг авах зуршилтай аж. Тэрээр саяхан гэр бүлийнхаа хамт Тайландад амрах үеэрээ өдөрт 1200 селфи дарж байжээ. Ингэж зургаа олон авах нь сэтгэцийн эмгэг хэмээн АНУ-ын сэтгэцийн холбооноос мэдэгдсэн бөгөөд өөрийнхөө зургийг авах хүсэл ихээр төрж, түүнийгээ олон нийтэд цацан, нэр хүнд, үнэлэмжээ бууруулдаг энэ өвчнийг Selfies гэж нэрлэдэг байна. Кимийн ээж Крис Дженер нэгэнтээ “Би охиныхоо ийм авир байдалд ихэд сэтгэл түгшиж байна. Ёстой чөтгөр түүнд шүглэсэн байх” хэмээн ярьжээ.
24tsag.mn
URL: