НУУДАГ, ХААДАГ БҮХНИЙГ ИЛ БОЛГОХ «ШИД»-ТЭЙ ХУУЛЬ
“Монгол Улсын иргэн бүр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй… Төсвийн ил тод байдлыг хангасан байх үүрэгтэй… Төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авна..” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Энэ бол өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр баталсан Шилэн дансны тухай хуулийн төслийг батлах томоохон үндэслэл юм.
Үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгох энэ хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьж хэлэлцсэн боловч нэрнээсээ авахуулаад төрийн түшээдийн тааллыг хүртэж чадалгүй унасан юм. Эргэлзээ тээнэгэлзэл, хардлага сэрдлэгийг халах энэхүү хуулийн төсөл төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болох тухай асуудал юм. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй, дэмий зүйлд үрэгдэх, авлига, хээл хахуулийг ч хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагууд данс, тооцоо, мөнгөтэй холбоотой ямар мэдээллийг хэдий хугацаанд иргэдэд нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.
Хуулийн төсөлд шилэн дансны мэдээллийн агуулга, түүнийг хүргэх хугацаа, давтамж, хэлбэр, мэдээлэх үүргийг зааглан оруулжээ. Тухайлбал, шилэн дансны мэдээлэл хүргэх хугацааг 24 цагаас 10 хоног байхаар харилцан адилгүй тусгасан байна. Улс, орон нутгийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын багц салбарын төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн батлагдсан төсөв болон тодотгосон төсвийг эрх бүхий этгээдээс баталснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдээлэх бол худалдан авах ажиллагааны зар, шалгаруулалт, үр дүнг шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор “шилэн” болгож толилуулах гэнэ. Жишээ нь, 09.00 цагаас 16.00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12.00 цаг гэхэд гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой юм байна.
Ингэхдээ тусгайлсан шилэн дансны болон нийтийн зар мэдээний самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглахаар оруулсан байна. Өнөөдөр хийгдэж буй гүйлгээнүүд маргааш гэхэд хаашаа, хэдэн төгрөг, ямар зориулалтаар шилжсэн бэ гэх зэрэг нарийвчилсан мэдээллийн хамт ил тод болно гэсэн үг.
Түүнчлэн тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд аливаа гүйлгээ, шилжүүлгийг баталж, гарын үсэг зурахдаа “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөнө. Ингэснээр тухайн гүйлгээ, шилжүүлэг нь хариуцах эзэнтэй болж байгаа аж. Шилэн дансны тухай хуульд энэ мэт зохицуулалтууд орсон. Төсвөөс санхүүжиж буй аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо ил болсноор хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулав гэдгийг сонирхсон хүн бүхэн мэдэх боломж бүрдэж буйгаараа чухал ач холбогдолтой. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Ингэснээр үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг байхгүй болно гэж үзэж байгаа.
Харин хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тухайд холбогдох албан тушаалтанд сануулж, анхааруулахаас эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Нөгөө талаас төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг шилэн дансаар дамжуулан иргэдэд нээлттэй, ил тод хүргэсний үр дүнд эргээд иргэдийн хяналт үүсэх нь дамжиггүй. Үүнтэй холбоотойгоор “иргэдийн аудит” гэсэн нэр томъёо гарч ирж буй. Энэ нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж буй хэрэг юм.
Энэ мэтчилэн нийгмийн захиалга гэж хэлж болохуйц энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжинэ. Учир нь хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардлагатай. Цахим хуудсандаа өөрчлөлт оруулахаас эхлээд байгууллага бүр дээр хийх ажил байгаа учраас 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхээр болсон. Харин нэгдсэн шилэн дансны цахим хуудасны тухайд 2016 оноос ажиллаж эхлэхээр хуульд тусгасан. Учир нь улс даяар шилэн дансны тогтолцоог нэгтгэх систем учраас цаг хугацаа шаардлагатай хэмээн үзэж хуулийн хэрэгжих хугацааг ийнхүү тусгажээ.
Шилэн дансны тухай хуулийг цувралаар нийтлэж байна.
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАИ ХУУЛЬ
Нэгдүгээр бүлэг
НИИТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид “шилэн данс” гэх/-г бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Шилэн дансны тухай хууль тогтоомж
2.1.Шилэн дансны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
3.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд
3.1.2.төрийн өмчит үйлдвэрийн газар;
3.1.3.хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;
3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч.
3.2.Энэ хуульд дараах төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна:
3.2.1.улс, орон нутгийн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;
3.2.2.орон нутгийн хөгжлийн сан;
3.2.3.3асгийн газрын тусгай сан;
3.2.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа;
3.2.5.3асгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;
3.2.6.3асгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;
3.2.7.төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс;
3.2.8.3асгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.
З.З.Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй..
3.4.Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.
4 дүгээр зүйл. Шилэн дансны зарчим
4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх;
4.1.2.мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх;
4.1.3.тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх;
4.1.4.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл
ШИЛЭН ДАНСНЫ СТАНДАРТ
5 дугаар зүйл. Шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр
5.1.Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1.ШИЛЭН дансны бие даасан цэстэй байх;
5.1.2.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;
5.1.3.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;
5.1.4.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх.
5.2.Шилэн дансны мэдээллийг дуу болон дүрс бичлэгийн хэлбэрээр байрлуулж болно.
б.З.Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө.
5.4.Энэ хуулийн 5.1,5.3-т заасан цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавихжурам, хэлбэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
5.5.Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны цэс .нь энэ хуулийн 3.2-т заасан ангиллыг баримталсан байх бөгөөд мэдээллийг бүрэн тусгасан байна.
б.б.Энэ хуулийн 3.2.5-3.2.8-д заасан шийдвэр энэ хуулийн 5.3-т заасан хугацаанаас хойш шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршсанаар хүчин төгөлдөр болно.
5.7.0рон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчийн шилэн дансны мэдээллийг энэ хуулийн 5.1-д заасан цахим хуудастай эсэхээс үл хамааран тухайн байгууллагын мэдээллийн самбарт байрлуулна.
5.8.Мэдээллийн самбар нь олон нийт мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжийг хангасан, түүнд тавигдсан мэдээлэл нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна.
6 дугаар зүйл. Шилэн дансны мэдээлэл
6.1.Энэ хуулийн 3.1.1,3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ:
6.1.1.тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
6.1.2.хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;
6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;
Үргэлжлэл бий… !
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: