ХУУЛИЙН ДЭЭГҮҮР ГИШГЭЛСЭН ЭР ХҮНИЙ НҮНЖИГ

352Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчилсан нь өнгөрсөн долоо хоногийн том дуулиан байлаа.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж ажиллах явндаа хэдэн тэрбумаар нь мөнгө “унагаж” өөртөө болон ойр дотныхондоо ашигтай ажилласан байж магадгүй хэмээн үзэж шалгаж нягтлаад эхэлсэн тухай Авлигатай тэмцэх газрынхан ч нуулгүй ил тод зарлаж байсан юм. Тэр ч бүү хэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх оргон зайлсан тухай шуугиан дэгдэж түүнийг нь Н.Алтанхуяг эрс няцааж байв. Гэхдээ удалгүй Л.Гансүх гадаадад эмчлүүлээд ирлээ гээд худлаа мэдээлэл тараасан хэвлэлийн байгууллагыг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлээд ч амжсан. Наадмын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөхөө сайн ажилласан хэмээн Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнаж байна гэхчилэн энэ хоёр хүний нэг нэгэндээ дэм тус болж буй тухай мэдээ байнга шахам дуулдаж л байдаг.

Гэхдээ энэ удаагийнх арай л хэтэрсэн. Ахлах зөвлөхийг нь барьж хорилоо хэмээн уурсч унтууцсан Ерөнхий сайд шуудхан л өөрийнхөө нэрийн өмнөөс мэдэгдэл гаргаад хэвлэлээр цацаж орхисон нь хууль хяналтын байгууллагад нөлөөлөх оролдлого хэмээн хэн бүхэнд анзаарагдсан билээ. Гэтэл удаа ч үгүй эрхэм Ерөнхий сайд маань Төв аймгийн Цагдан хорих руу том жижиг албатуудаа дагуулан сүр бараатайхан давхиж очоод зогсоогүй яллагдагчаар татагдаад хоригдсон ахлах зөвлөхөө гаргаж ирээд машиндаа суулган хоёр цаг хэртэй ярилцсан нь бас л дуулиан тарилаа.

Хамгийн гол нь түүний дагуулж очсон албатуудынх нь дунд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин явсан нь олны нүдийг орой дээр нь гаргаж орхив. Ерөнхий сайд хууль сайн мэдэхгүй байж болно. Эр хүний нүнжиг заагаад ядарч явахад нь хэмээн ахлах зөвлөхөө эргэхээр очсон байж мэднэ. Ингэхдээ чухам ямар хуулийг яаж зөрчөөд өөрөө дараа нь хэл аманд орж магадгүй вэ гэдгээ гадарлаагүй байх ч магадлалтай. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд өөр. Түүнд мэдэхгүй, гадарлахгүй хуулийн нэг ч зүйл заалт байхгүй. Тиймээс хуулийг дээдлэх үүднээс Ерөнхий сайдыг ийм үйлдэл хийхээс нь аврах ёстой юм. Гэтэл дагаж очоод Шүүхийн шийдвэрийнхнийг жагсааж зогсоож байгаад сэжигтнийг гаргаж ирээд уулзуулж буйг юу гэж ойлгох вэ. Энэ үйлдэл эрхэм Хууль зүйн сайдын хувьд насанд хүрээгүй охинтой нэр холбогдсоноос нь ч илүүтэйгээр албан тушаалаасаа огцрох хангалттай том шалтгаан болж буй юм.

Эр хүний нүнжгийг төрийн хуулиас дээгүүр тавьсан Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын эл үйлдлийн талаар Авлигатай тэмцэх газар тун ч тодорхой мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Лүймэдийн Гансүх нарт холбогдуулан 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүугийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2014250001748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279 мянган тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг нэг тонныг нь 27500 төгрөгөөр авч, ард иргэдэд нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Л.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгуй байдЛын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нарыг 2014 оны долдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2, 150 дугаар зуйлийн 150.3, 1661 дугээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүугчийн 671-1, 671-2, 671-3, 6714 дүгээр захирамжууд гарч Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд 2014 оны долдугаар сарын 29-ннй өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас манай байгууллагын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалд яллагдагч Л.Гансүхтэй уулзах талаар 2014 оны долдугаар сарын 31-ний өдрийн ЗГ-1/150 дугаар мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч, 2014 оны долдугаар сарын 31-ний өдрийн 175 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу яллагдагч Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” талаар мэдэгдсэн болно.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь тус газрын мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон 2014 оны долдугаар сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны дөрөвдүгээр 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн 2014250001748 дугаар хэрэгт Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үургийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Н.САНСАР

Э.АМАРБАТ: Л.ГАНСҮХ ӨӨРИЙН ТУСЛАХ, ХАМААТАН САДАНТАЙГАА НИЙЛЖ МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг Ерөнхий сайдьш ахлах зөвлөх Л.Гансүх хариуцан ажилласан. Харин АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган Төв аймагт цагдан хорьж багагүй дуулиан дэгдээгээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг саатуулан шалгаж буй талаараа албан* ёсоор мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга ЭАмарбат дараах хариултыг сэтгүүлчдэд өгсөн юм.
-Л.Гансүхийг яг ямар үндэслэлээр хорьсон юм бэ?
-Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр Л.Гансүх урьдчилсан байдлаар 3,6 тэрбумыг завшсан баиж болзошгүй тухай асуудал яригдаж болзошгүй байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай нъ холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй байгаа юм.
-Энэ хэрэгт түүнтэй хамт гурван хүнийг саатуулсан гэх мэдээлэл байгаа. Тэд ямар хүмүүс юм бол?
-Л .Гансүхийг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар ажиллаж байсан хүмүүс болон эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд зэрэг төрөл садангийн хүмүүсийг нь шалгаж байгаа. Нийслэлд нүүрс зарахдаа хамаатан саднаа ашиглан мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.

Л.Гэгээ

АТГ-ААС Л.ГАНСҮХИЙГ ШАЛГАХААСАА ӨМНӨ ЭНЭ ХҮН МӨНГӨ ИДЭЖ, УУСАН ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН

Мөн энэ өдөр Ерөнхий сайдын ахлах зөелөх Л.ГансҮхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн болон түүнтэй хамт хоригдон шалгуулж буй Э.Төмөрбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэл, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарын өмгөөлөгч  Ч.Шаравнямбуу нар хэвлэлийнхэнд хандсан юм. Тэд сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-АТГ-аас үйлчлүүлэгчдийг тань хорих болсон талаараа хэзээ мэдэгдсэн бэ. Та нар үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?
Өмгөөлөгч Л.Цэндсүрэн: Л.Гансүхийг долдугаар сарын 29-ний захирамжаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд саатуулсан. Үүнтэй холбогдуулан хэлэхэд нэгдүгээрт, Л.Гансүхэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь буруу. Яагаад гэвэл Л.Гансүхийг батлан даалтад авах, таслан сэргийлэх арга хэмжээг дөрвөн сарын өмнө авсан байгаа. Энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг Л .Гансүх зөрчсөн, саад учруулсан, оргон зайлсан ямар ч үйлдэл гаргаагүй. Гэтэл үүнийг хүндрүүлж цагдан хорих ямар шаардлага байгаа юм бэ. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Тиймээс холбогдох албаныханд асуудлыг хөндөж тавина. Хоёрдугаарт, долдугаар сарын 30-нд буюу Л.Гансүхийг цагдан хорьсны маргааш 14:20 цагийн үед би Төв аймагт очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзах хүсэлт тавьсан. Гэвч тус газрын дэд дарга Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг минь хуурамч гээд АТГ-аас зөвшөөрөл авчихаад ирж уулз гээд зөвшөөрөөгүй. Хэдийгээр надтай ингэж яриад байсан ч цаанаа АТГ-ын мөрдөн байцаагчтай утсаар ярьж зөвлөгөө авч байсан. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг.

Өмгөөлөгч Ч.Шаравнямбуу: Таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй байхад цагдан хорих нь буруу. Ямар үндэслэлээр, аль хуулийн заалтыг үндэслэн цагдан хорьж байгааг нь ойлгохгүй байгаа юм. Мөн ЛЦэндсүрэнг өмгөөлүүлэгчтэйгээ уулзахаар хүсэлт тавих үед нь Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга зөвшөөрөөгүй байсан. Тухайн үед АТГ-аас уулзуулж болохгүй гэсэн яриа гарсан. Түүнээс гадна биднээр тоглож байгаа юм шиг Төв аймгаас Улаанбаатар руу буцаж явахад араас утасдаж “Бид хүний эрх зөрчсөн, эргэж ирээд уулз” гэж ярьсан. Дээрх яриа бичлэгүүднйг утсан дээрээ хураасан байгаа. Мөн тухайн үед Цагдан хорих байранд болсон үйл явдлыг ч бичиж авсан. Бид одоо энэ асуудлаар гомдол гаргаж прокурорын байгууллагаар шалгуулна. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ийм мэдэгдэл хийж, шийдвэр гарган хүнйй эрх зөрчөөд байгаа юм.

-Л.Гансүх тэргүүтэй хүмүүснйг 3.6 тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой гэж яриад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-АТГ-аас мэдээлэл хийхдээ 3.6 тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа гэх зүйлийг ярьсан. Гэтэл Эрүүгийн хуульд хэргийн нууцыг задруулахгүй гээд заачихсан байгаа. Сүүлийн үед АТГ хэрэг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад урьдчилсан байдлаар элдэв тоо, баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаг болсон. Л.Гансүхийн хувьд Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэж явдаг. Яамны эрхзүйн байдлын хуулиараа Ерөнхий сайдын ахлах зөвлөх бол төсөв захирагч биш. Мөн Эрүүгийн хуулийн 150.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ бол Аж, ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэсэн үг. Гэтэл Л.Гансүхийн хувьд энэ субьект бас л биш юм. Шийдвэр гаргадаг субьект нь Засгийн газар шүү дээ. Тэгэхээр яг мөнгөтэй холбоотой шийдвэрийг Засгийн газар гаргахаас биш Л.Гансүх гаргахгүй.

-Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ. Та нарт энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Л.Гансүхтэй хамтран бүлэглэж 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яриад байгаа юм. Үнэндээ бол 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал гэж яригдаад байгаа ч энэ нь Засгийн газрын нөөц сангаас буцаагаад төлөгдчихсөн зүйл. Хөрөнгө оруулалтын банк болон бусад газраас зээл авч тухайн үед тасалдахад хүрээд байсан “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлсэн асуудал байгаа. Үүнийг л хохирол учруулсан гэж яриад байх юм. Мөн үнийн зөрүүн дээр их асуудал ярьдаг. Үүнээс болж Мөнгөнтуяа гэх эмэгтэйг дөрвөн сар гаруй хугацаанд хорьж байна шүү дээ. Саад учруулсан гээд байгаа. Гэтэл хувийн компанийн нягтлан хүн Засгийн газарт яаж нөлөөлж чадах юм бэ.

-Хоригдоод байгаа хүмүүсийг батлан даалтад гаргах хүсэлт тавьсан уу?
-Тавьсан, гэвч шүүх хүлээж аваагүй.

-Гадуур АТГ-ынхан Л.Гансүхийг шалгахаасаа өмнө хэвлэлээр түүнийг гэм буруутай гэж зарласан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн юм уу?
-Үнэн. АТГ хэн нэгэн хүнийг шалгаж эхлэхээсээ өмнө тухайн хүний талаар “Энэ хүн авлига авсан, мөнгө идсэн” гээд нийгэмд мэдээлэх нь газар аваад байгаа. Түрүүн хэлсэнчлэн АТГ шүүхээр тогтоогдоогүй баримт, тоог задалж ярьдаг, тухайн хүнийг хэдэн тэрбумаар “идсэн” мэтээр ард иргэдэд ойлгуулдаг болоод байна. Уг нь тухайн шалгаж байгаа хэргийн материал нууц байх ёстой. Гэтэл шалгаж байгаа байгууллага нь өөрөө ингэж яриад байгаа нь зөвхөн яллахын тулд ямар нэгэн баримт цуглуулж, мэдээлэл цацах чиг хандлагатай байна гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих