Малайзын онгоцны ослыг шалгагчид аюулгүйн шалтгаанаар хэргийн газраас гарав

өбөбөбУкраины зүүн нутагт дахь Малайзын МН17 онгоцны осолдсон бүсийн ойр хавьд дайн тулаан үргэлжилсээр байна. Олон улсын шалгах баг болон Европын аюлгүйн байгууллагын ажиглагчдаас бүрдсэн мэргэжилтний баг мөн өдөр ослын газар хүрсэн боловч аюулгүйн шалтгаанаар буцаж гарлаа. Үүнээс гадна эх сурвалжаас үзвэл, Германы Канцлер Меркел Путинд олон удаа утасдаж, Орос Украины хямралыг зохицуулан, Украины зүүн нутагт энхийн төлөвлөгөө тогтоохыг хүсчээ.

70 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг болон Европын аюулгүйн байгууллагын 8 ажиглагчаас бүрдсэн мэргэжилтний баг 2-ны өдөр ослын газар хүрч, хэд хэдэн газар хайгуулын ажил хийсэн юм. Гэвч шалгалтын ажил эхлээд удаагүй байхад тухайн газраас 2 км зайтай газарт Украины засгийн газрын цэрэг болон зүүн нутгийн зэвсэгт хүчний хооронд галт мөргөлдөөн үүссэн байна. Аюулгүйн шалтгааны улмаас нэг хэсэг мэргэжилтэн аргагүйн эрхээр буцаж гарсан байна. /Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих