Хятадуудын жагсаал юу өгүүлэв

144408-02082014-1406959869-948487987-Untitled-1Эзэн Чингисийн талбайд өнгөрсөн бямба гарагт 100 гаруй хятад ажилчин жагсаал хийх гэж оролдсоныг үндсэрхэг үзэлтэй залуус, хөдөлгөөнүүд, цагдаагийнхан нийлж болиулсан тухай мэдээлэл гарсан.

Хятадын Засгийн газар иргэдээ хамгаалахаар цэрэг оруулж ирэх гээд дайрчихвал яана. Үгүйсгэх аргагүй. Жагсаалыг энэ мэтээр хардахгүй гээд арга алга.

Тодруулбал, “Хас Монгол” хөдөлгөөний залууст 100 гаруй хятад ажилчин 100 айл орчмоос Чингисийн талбай руу алхаж явна гэсэн мэдээлэл очсон аж. Ингээд л очиж тэдний жагсаалыг зогсоож, бусад үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөн, бүлгэмийн залуустай нийлж хамгаалж, Хятадын Элчин сайдын яаманд хүргэж өгсөн юм билээ.

Харин Хятад ажилчдыг Чингисийн талбай руу оруулахгүй хэмээн хорьсон залуусыг Сүхбаатар дүүргийн цагдаа нар саатуулж, хутга, бороохой гээд авч явсан зэвсгийг нь хураагаад явуулсан юм билээ. Хэрвээ Хятад ажилчид жаахан даварч, дайрч, асуудал үүсгэсэн бол бөөн үймээн болох байсан байх.

Ер нь хятадууд яагаад Чингисийн талбай дээр зөвшөөрөлгүй жагсахаар ирэв. Цалин мөнгөтэй холбоотой асуудал байсан гэсэн мэдээлэл гарч байгаа. Гэхдээ зарим нь үүний цаана өөр ч зорилго байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн хавар мөн л Хятадууд жагсч, асуудал үүсгэх дээрээ тулсан. Ихээхэн сүржигнэвэл Хятадын Засгийн газраас Монголд цэрэг оруулж ирэх арга хайж байгаатай холбоотой гэх хүмүүс ч байгаа юм.

Ерөөс хятад ажилчдыг Монголоор дүүргэх бодлогын хүрээнд Хятадын Засгийн газар Монголд хайр найргүй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. Дээрээс нь манай улсад үйл ажиллагаа явуулах Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудыг нэмэх бодлого ч барьж байгаа гэдэг нь олон оролдлогоос харагдаж байгаа юм. Улмаар хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд зөвхөн Хятадаас ажиллах хүч оруулах гэрээ хийвэл тэдэнд ашигтай.

Одоо эрх барьж байгаа АН-ынхан ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийн талаар яриад байгаа. Тэгвэл Хятадын Засгийн газар энэ бодлогыг аль эрт барьж, хөдөө тосгонд ажилгүй хэвтэж байгаа хамгийн боловсрол муутай, нийгмээс хаягдсан нөхдүүдээ ажлын байраар хангахын тулд Монгол руу явуулж байна.

Зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч л байсан.

Нэгэнт өнөөдөр Монголын бүхий л зах зээл Хятадаас хамааралтай байна. Үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдыг дэмжихээсээ илүүтэй импортлогчдыг шүтэж ирсэн.

Тэгэхээр энэ ажиллах хүч оруулж ирж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн тоог нэмэх гэсэн улайрал нь тэд Монголд цэрэг оруулж ирэх гэсэн бэлтгэл ажлаа гүйцэд хангах гэсэн оролдлого гэдгийг олон судлаач хэлж эхэллээ. Нэг хэсэг хятад ажилчид элдэв хэл ам гаргадаггүй байлаа. Харин жил ирэх тусам элдэв хэрэг түвэг тарьж, монголчуудыг зодож, бүр сүүлдээ барьцаалж, амь насыг нь хохироож эхэллээ. Зам засч байсан хятадууд Баян-Өлгий аймгийн иргэдийг, шалгах гээд очсон цагдаатай нь хамт барьцаалж, ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч л байсан. Одоо Чингисийн талбайд жагсаал хийх гэж байна.

Энэ бүхэн дээд цэгтээ хүрч байгаа нь цэвэр өдөөн хатгалга гэж хардахаас өөр аргагүй байна. Бутан руу БНХАУ цэрэг оруулж, баазаа байгуулсантай агаар нэгээр шүү дээ. Хятадууд Бутанд цэрэг оруулахдаа, “Бутанд эрх нь зөрчигдсөн ажилчдаа хамгаалах зорилготой” гэж тайлбарласан. Ерөнхийдөө хятадууд Бутанд хэтэрхий даварч, гэмт хэрэг үйлдэж, нутгийн иргэдийг зодож, дарамталж байж. Тиймээс нутгийн иргэд тэсэлгүй үймээн самуун үүсгэсэн хэрэг.

Ингээд л Хятадын Засгийн газрын хаясан өгөөшийг үмхэж, өмнөд хөршийнхөн Бутан руу цэргээ оруулсан. Тэгвэл манай үндсэрхэг үзэлтэй залуус Хятад ажилчдыг бороохой, хутгаар гэмтээвэл яана. Тэгвэл Хятадын Засгийн газар иргэдээ хамгаалахаар цэрэг оруулж ирэх гээд дайрчихвал яана. Үгүйсгэх аргагүй. Жагсаалыг энэ мэтээр хардахгүй гээд арга алга. Учир нь бүх тохироо нь бүрдээд л байна шүү дээ.

Н.Пунцагболд

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих