Н. Алтанхуягийн талаарх иргэний үг захидал
Naidankhuu Minjigdorj
Н. Алтанхуяг багшийг би 1990 оноос өмнө танина. Нүдээрээ инээсэн багш физик заадаг байлаа.
1990 оноос хойш тэр асар их өөрчлөгджээ. Хувь хүн, хувь амьдрал, хувь араншин… гээд. Анх МСДН-аар дамжин улс төрд орж ирээд нэлээд хэдэн жил УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, одоо Ерөнхий сайдын алба хашиж байна.
Дандаа л босоо, дээгүүр яваа энэ эрхэм улс эх оронд бүтээсэн, байгуулсан зүйлээр туйлын бага мэт санагддаг. АН-ын нэг шударга гишүүний хэлсэнээр хагартал л баяжсан байх.
Уул нь шинжлэх ухаанч хүн. Гэтэл одоо нээх уул, ус тахиж шүтсэн, торгон дээлтэнүүд, Энхбаяртангyyдын нэг болж хувирч дээ. Заримдаа эд нар өөрсдийгөө Чингис хаан болчихож гэж боддог юм болов уу? гэсэн бодол төрөхөөр л үйлдэл 21-р зууны сэхээтнүүд маань хийх юм даа.
Өнгөрсөн жил Бурхан халдун ууланд нээх сүртэй олуулаа гарах гэж яваад осолдох дөхөж баахан төcвийн мөнгө зарлагадсан. Энэ жил бас л хашрахгүй төсвийн мөнгө үрээд хувийн тахилгаа хийгээд л явна.
Бурхан Халдун уулан дээрээс Чингис сум тавьж байсан гээд ямар шүтлэгтэн нь түүнд итгүүлчихсэн юм бүү мэддээ. Би бол манай их хаад бэлд нь зэр зэвсгээ орхиод оргилд нь явган гарч хөх тэнгэрээсээ зарлиг сонсож, тусламж хүсэж, сэтгэлдээ залбирдаг байсан л гэж ойлгодог.
Ууланд гарах, залбирч мөргөх, сум тавих нь хувь хүний эрхийн асуудал боловч МУ-ын Ерөнхий сайд хүний хувьд жил бүр төсвийн мөнгө үрээд зугаалаад байх нь хэр зохимжтой асуудал юм бол?!!
Эдийн засаг хүндэрлээ, хямрал гүнзгийрлээ, арга хэмжээ авах оройтлоо гээд олон эдийн засагчид, бодлого судлаачид хэлээд л байна, шүүмжлээд л байна.
Хэдэн олигархи сайд нартаа дарлуулчихсан, дээрэлхүүлчихсэн, дураар нь дургуйлчихсан ийм ЗГ, ийм Ерөнхий сайд би л лав мэдэхгүй юм байна.
Нээг л их инээсэн, хошигнож, марзганасан хүн байсан. Яг л хэвээрээ. Гэвч энэ инээд, алиалал, хошигнолын цаана асар их хувийн ашиг сонирхлын зөрчил байна даа.
Н. Алтанхуяг хичнээн их цагаан цайлган царайлна, манай өр зээл нэмэгдэж, төсөв төчнөөн хэмжээгээр хорогдож, Монголын ард түмэн л хохирч байна даа.
Улстөрийн намууд байнга шинэчлэгдэж өөрчлөгдөхийн төлөө АН ч бай МАН ч бай гишүүд тэмцэх хэрэгтэй.
Нам гэдэг улс эх орны хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тодорхойлдог институци л болох ёстой. AH, MAH xэн нэгний хэсэг бүлгийн хувийн өмч биш юм.
https://www.facebook.com/mongolialife/photos/a.202357486556130.22934.118513021607244/337196029738941/?type=1&theater
URL: