Эмч зөвлөсөн энгийн аргууд

doctor-patientШӨРМӨС ТАТАХ

Орой унтахын өмнө орон дээр юмуу газар хэвтэж байгаад 10-15 минутын турш хөлөө хана дагуулан дээш өргөнө. Шөнө унтаж байхад хөлийн шөрмөс татвал мөн энэ дасгалаа давтаж хийгээрэй. Өөр нэг арга бол хөл нүцгэн хүйтэн шалан дээр зогсоход 3-5 минутын дараа шөрмөс татахаа больдог.

ТАРХИАР ХАТГАХ

Ханиад хүрсний дараа тархиар их хатгаж өвддөг. Ийм үед хайруулын тавган дээр давс халаагаад, чад-пад дугарч эхлэхээр нь гал дээрээс авна. Халаасан давсаа даавуун уутанд хийгээд гадуур нь нүүр гарын алчуураар ороож, хатгаад байгаа газраа энэ халуун жингээрээ жигнэнэ. Давс хөрөхийн хирээр алчуураар боосноо бага багаар нимгэлсээр байгаад хамгийн сүүлд дан ууттай давстайгаа үлдэнэ. Давсаа хөрөхөөр нь толгойдоо малгай углаад унтана. 4-5 орой ийм жин тавина.

ХОДООДНЫ ШАРХ, ХОДООД ХОРСОХ

Энэ тохиолдолд бүлээн сүүл (спорыш) гэж ургамал их тус болно. Зун энэ ургамлыг үндэстэй нь хамт түүж аваад, цэвэрлэж сүүдэрт тавьж хатаана. Хэрэглэх болохоороо 1 литрийн саванд ойролцоогоор 4-5 ширхэг хатаасан ургамлыг буцалсан халуун усны хамт хийж 1-2 минут буцалгана. Гал дээрээс аваад 4-5 цаг байлгасны дараа ханд бэлэн болно. Энэ хандыг өдөрт 3 удаа юм идэхээс хагас цагийн өмнө стаканы талаар ууна. 2-3 өдрийн дараа ходоод өвдөж, цээж хорсохоо больдог. Урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хандыг 12 cap болон 3 сард 10 хоногийн курсээр уух хэрэгтэй. 5 жил ингэж ууснаар бүрэн хэмжээний эмчилгээ болно.

ХОДООД ХЯМРАХ

10 мл буцалгаж хөргөсөн усан дээр 7 дусал (хүүхдэд 3-4 дусал) йод дусаагаад өдөрт 1 удаа ууна. Таагүй мэдрэмжийг арилгахын тулд ердөө 1-2 удаа уухад л хангалттай байдаг байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих