Талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүргэлээ
Ашигт малтмалын газрын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай ажиллахаар тус аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуур” гэдэг газар явж байхад машинынх нь дугуй хагарч цааш явах боломжгүй болсон байдаг.
Тиймээс Геологчидын нэг болох 27 настай эрэгтэй М GPS төхөөрөмжөө авч зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Эрлийн багийнхан хоёр геологичийг олж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд төөрсөн 27 настай геологичийн гутлын мөрийг олсон ч мөр хэсэг яваад тасарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөө өглөө 10 цагт Баян-Өндөр сумын дөрөвдүгээр багийн нутаг “Хар довны үзүүр” гэдэг газар нас барсан байсныг нь олж цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад халуун амиа алдсан талийгаачийн ар гэрийнханд эмгэнэл илэрхийлье.
URL: