Төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудыг шалгана

352973153db961e0e40821Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан их, дээд сургууль, лицей, коллежууд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлээд байгаа. Тэгвэл энэ талаар иргэд ШӨХТГ-т гомдол гаргасан тул төлбөрөө нэмж буй сургуулиудад шалгалт хийхээр болсон байна.

ШӨХТГ-ын Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгээс энэ талаар тодруулахад, “Хуулийн дагуу бол сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэрхүү удирдах зөвлөл сургалтын төлбөрийг нэмэх шаардлагатай, үгүй эсэхийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байх ёстой. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэж тухайн сургуулийн захирал төлбөрөө тогтоодог. Хуулийн дагуу энэхүү шийдвэрээ гаргаж уу, үгүй юу гэдэгт нь хяналт тавьж байгаа” гэлээ


URL:

Сэтгэгдэл бичих