Т.Баясгалан хүүхдийн элч дуучин Т.Ариунаад санаа зовов

Саяхны нэг өдөр манай урлагийн хэд цуглацгааж нэгэн оройг хөгжилдөж өнгөрүүлжээ.

Дээрх оддын цуглаанд манай гавьяат, дуучин Т.Ариунаа, Т.Баясгалан нар хүрэлцэн ирцгээсэн байна. Тэд ч нэг ширээнд цугтаа заларцгааж хоорондоо ойрд таараагүй бололтой буу халжээ. Гавьяатуудын ам ч нэлээд халцгааж, баахан урлаг соёлын сайн яваа нөхдөө магтан ярихын хажуугаар мэргэжил нэгтнүүдийнхээ цалин хөлсний асуудалд ихээхэн санаа зовниж явдгаа ярьцгаажээ.

Асуудалч улам гүнзгийрч сүүлдээ урлагт зүтгэгсдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал руу хальтирчихсан бололтой. Нийтийн дууны гүнж гэгддэг Т.Баясгалан гавьяат би ч яахав тэтгэвэрт гарлаа гэхэд санаа зовохгүй. Тэртээ тэргүй надад сайн хань, хийж буй олон бизнес байна, харин бусад маань яана даа гэсэн юм байх.

Тэгснээ гавьяатаас хэрвээ та тэтгэвэртээ гарвал юу хийх бодолтой явдаг вэ гэж асуугаадхав. Тэгтэл МУГЖ Т.Ариунаа дээрх асуултад тэтгэвэртээ гарах тухай бодох цаг эрт байна. Гэхдээ яахав насандаа суувал ч би зохиолын дуу л дуулна даа хэмээн хэлж хоёр дуучин баахан хөгжилдсөн гэнэ.

http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих