АТГ мэдээлэл хийнэ

olloo_mn_1406707975_gansvxЕрөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх УИХ-ын гишүүн асан, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийг гурав хоногийн өмнө баривчилсан билээ. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн буруутган шалгаж буй юм.  Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх дээрх ажлын гүйцэтгэж байгаа юм.  Түүнчлэн Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн одоогийн байдлаар мэдээлээд байгаа юм.  Түүнчлэн Л.Гансүхийг баривчилсантай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргасан.  Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй миний бие хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгдээд байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр АТГ-аас 12.00 цагаас өөрийн байран дээрээ хэвлэлийн хурал зарлаад байна.  Хэвлэлийн хурлаар дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Д.Анар

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих