Хийн хоолойнууд дэлбэрсний улмаас 22 хүн амиа алдлаа
Тайванийн баруун өмнөд нутгийн Каосиун хотод өчигдөр 21.00 цагийн орчимд гудамжны хэд хэдэн хийн хоолой дэлбэрсний улмаас 22 хүн амиа алдаж, 270 орчим хүн түлэгджээ.
Гал сөнөөх ангийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар гудамжинд газар доогуур тавигдсан хийн хоолойнууд дэлбэрсэн. Урьдчилсан дүгнэлтээр бохир усны шугамд гэмтэл гарч хий дэлбэрсэн байх магадлалтай аж.
Хотын Гал сөнөөх байгууллагаас иргэдэд хандан дэлбэрэлт болсон гудамжаар явахгүй байх, тэдгээрийн орчимд хүнд даацын автомашин тавихгүй байх, гэртээ хий ашиглахгүй байхыг анхааруулжээ.
- See more at: http://world.time.mn/content/47936.shtml#sthash.sIsbPZy7.dpuf
URL: