Дэлхийн хамгийн дуулиантай бэлгэвчүүд
Хэрэглэгчдийн сонирхлыг татсан хамгийн этгээд, гаж бэлгэвчнүүдийг танилцуулж байна.
1. Хэмжээстэй бэлгэвч
2. Обама бэлгэвч
3. Вискиний амттай бэлгэвч
Шотланд вискиний амттай бэлгэвч байдаг гэвэл та гайхаж магадгүй юм. Тэгвэл Ирландчууд бэлгэвчний амт, үнэрийг чухалчилж үздэг хүмүүс бололтой.
4. Хүчирхийллээс хамгаалах хэрэгсэл
Өмнөд Африкийн зохион бүтээгч Сонет Элерс хүчирхийллээс хамгаалах бэлгэвчийг худалдаанд гаргажээ. Уг эмэгтэй бэлгэвч нь шүд шиг хэлбэртэй арзгар гадаргуутай юм. Арзгар гадаргуутай учраас дотогш нэвтрэх аргагүй болж, эрчүүдэд аварга загасанд хазуулсан мэт өвдөлт өгнө. Харин эмэгтэйчүүд өвдөж байх хооронд нь зугтаж болно.
5. Шүршдэг бэлгэвч
Германы компани шүршдэг бэлгэвчийг бүх төрлийн хэмжээтэйгээр үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний толгой хэсэгт шингэн шүршигч уут байрлана. Ингээд секс хийхэд шингэн бага багаар асгарах бөгөөд хэдэн секундын дараа гель хэлбэрт шилжинэ. Гэхдээ та бэлгэвчийг эмийн сангуудаас хайгаад хэрэггүй. Учир нь бүтээгдэхүүнийг худалдаалахаас өмнө сайтар турших ёстой гэж үзэж байна.
6. Фосфорддог бэлгэвч
7. Татгалзлыг илэрхийлэх бэлгэвч
Хэрэв та секс хийхийг хүсэхгүй байгаа бол энэ бэлгэвчийг хамтрагчдаа харуулахад л ойлгомжтой болно. Бүтээгдэхүүний уутан дээр ДОХ, ХДХВ-ын тархалттай эрчимтэй тэмцэж буй пап ламын зураг бий. Голландын компанийн зохион бүтээсэн уг хамгаалах хэрэгслийг “Пап гондом” гэж нэрлэдэг.
8. Ирээдүйн бэлгэвч
Уг шинэлэг бэлгэвч нь хоёр хэсэгтэй бөгөөд бэлэг эрхтний зөвхөн толгой хэсэгт нь байрлуулдгаараа энгийн угладаг бэлгэвчнээс ялгаатай юм байна. Эхний хэсэг нь шингэнийг гадагш нэвтрэхээс хамгаалсан бол хоёр дах хэсэг нь түүний дээр байрлах буюу нэг үгээр таглаа маягийн үүрэгтэй ажээ. Уг бэлгэвчийг Чарли Паул гэдэг хүн зохион бүтээсэн бөгөөд хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна.
9. Хамгийн үнэтэй бэлгэвч
“Louis Vuitton” брэнд 68 долларын үнэтэй бэлгэвчийг 2011 онд танилцуулсан юм. Энэхүү бүтээгдэхүүнд бусдаас ялгарах онц гойд зүйл байхгүй. Зөвхөн үнэтэй брэндийн бэлгэвч цүнхэндээ авч яваа гэдгээрээ эмэгтэйчүүдийн анхаарлыг татна.
24tsag.mn
URL: