Та сэтгэлийн тэнхээтэй юу?
1. Би заримдаа сэтгэл хөдлөлийнхөө байдлыг ойлгодоггүй
2. Манай гэр бүлийнхэн сэтгэлээ уудлан ярилцаж заншаагүй.
З. Би ёс зүйг бодон ихэнх тохиолдолд уур уцаараа барьдаг.
4. Би үе үе уйтгарладаг.
5. Сэтгэл хөдлөлеө илэрхийлэх оновчтой үгийг тэр болгон олж чаддаггүй.
6. Заримдаа миний бие тавгүй оргидог ба эмч нар ч оношийг нь олж чаддаггүй.
7. Найз нөхөд болон ойр дотныхон заримдаа намайг буруу ойлгох тохиолдол байдаг.
8. Чухам юунаас болж уурласанаа заримдаа мэддэггүй.
9. Би амьдралдаа зөвхөн эцэг эхийнхээ дэмжлэгийг авна гэсэн зүйлийг л хийдэг.
10. Би өөрийгөө ойлгох чадвар муутай.
11. Би өөрт тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг тунгааж бодохыг хүсдэггүй.
12. Би барагтай л бол мөрөөддөггүй.
“Тийм” гэсэн хариулт бүр 2 оноо,
“Үгүй” хариулт нь 0 оноо:
Хэрвээ 8-аас доош оноо авсан бол: Та сэтгэл зүйн асар их тэвчээртэй юм байна. Та ямар ч өвчин туссан даваад гарах сэтгэлийн тэнхээтэй ажээ.
Хэрэв 8-аас 16 оноо авсан бол: Болгоомжтой байхад танд илүүдэхгүй. Магадгүй, таны сэтгэлийн гүн дэх хямрал эртнээс улбаатай бололтой. Иймээс эртхэн шиг өөрийгөө танин мэдэхийг хичээ. Эс тэгвээс бие организм тань “ажил хаялт” зарлаж мэдэхээр байна.
Хэрвээ 17-оос 24 оноо авсан бол: Түгшүүрийн харанга дэлдэх цаг нь болжээ. Бие цогцос тань таны хувийн асуудлуудын золиос болсон байна. Хэрвээ цаашид урт удаан хугацаанд эрүүл амьдрахыг хүсч байгаа бол “сэтгэлийнхээ өвчнийг” олж тогтоон сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Магадгүй, та өөрөөсөө хэтэрхий хөндийрч холдсон байж болох тул хэн нэгний туслалцаа заавал хэрэг болж мэднэ.
URL: