Ханхүү Уильям, Кейт хоёр салах гэж байна
Францын “Ici Paris!” (Парис ярьж байна) сэтгүүл дуулиан тарьсан мэдээ цацлаа. Их Британий хатан хааны ач, ханхүү Уильям эхнэр Кэтрин Миддлтоноос салах гэж байгаа гэж тус сэтгүүлд бичжээ.
Английн папарацци дэлхийд алдартай. Тэд л анх энэ мэдээг олж авсан гэнэ. Хааны ордны нууц эх сурвалж “Кэтрин, Уильям хоёр энэ асуудлыг гэнэт шийдээгүй, удаан бодсон. Ордныхон бүгд энэ талаар мэднэ. Гэхдээ энэ байдлаас аль болох гарз хохирол багатай гарах гэж одоогоор албан мэдэгдлээ хийгээгүй байгаа” гэж ярьжээ.
Бяцхан ханхүү, хаан ширээ залгамжлагч гурав дахь хүн Жорж харин эцэгтэйгээ ордонд үлдэх аж.
Гэр бүл салах болсон шалтгаан нь Кейт өөрөө гэнэ. Тэр байнга л хатан хаан II Елизаветатай зөрчилддөг гэж нууц эх сурвалж мэдэгдлээ. Түүнчлэн хатан хаанд Кейтийн хэт богино банзал таалагддаггүй гэнэ.
www.mnews.mn
URL: