ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авна гэж “Их-7” анхааруулав
БРЮССЕЛЬ. /Reuters/. Хэрвээ Украины талаарх бодлогоо Москва өөрчлөхгүй бол нэмж хориг арга хэмжээ авах болно гэж ОХУ-д анхааруулсан мэдэгдлийг “Их-7”-гийн удирдагч нар хийлээ. “Их-7”-гийн удирдагчид ОХУ Украины тусгаар эрхэд халдсан үйлдлүүдийг хийж байгаад маш их түгшиж буйгаа тэд энэ мэдэгдэлд илэрхийлсэн байна.
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцыг пуужингаар буудан унагаасан байхад ч Москваг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжихээ зогсоохгүй байна гэж ОХУ-ыг “Их-7” шүүмжилжээ.
Олон улсын шинжээчдийн мөрдөн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлэхийн тулд онгоц осолдсон бүсэд гал зогсоохыг “Их-7”-гийн удирдагч нар уриаллаа. Уг мэдэгдэлд “Хэрвээ ОХУ байдлыг тогтвортой болгох арга замыг сонгохгүй бол “Их-7”-гийн улсууд хориг арга хэмжээ нэмж авах болно” гэжээ.
“Их-7”-гийн бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Британи болон АНУ багтдаг билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: