МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг лааны тосоор урлажээ
Дэлхийн улс орнуудад алдартай уран бүтээлчдийг лааны тосон музейд байрлуулж фэнүүдэд нь сонирхуулдаг. Тэгвэл “Barx” студийн залуус Монголын уран бүтээлчдийг лааны тосоор урлаж музейд тавихаар болжээ. Эхний ээлжинд МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг лааны тосоор урласан байна. Уг бүтээлүүдээ ирэх сард олон нийтэд танилцуулах гэнэ.
URL: