Өмгөөлөгч Г.Батбаяр үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлгээр харилцаж буй бичлэг Youtube.сom-д тавигджээ

saraaumguulbatbayarХар тамхи хууль бусаар хэрэглэсэн болох нь шүүхээр тогтоогдож нэг жил зургаан сарын ял авсан Г.Сарангэрэлийн асуудал нэгэнт шийдэгдээд байгаа ч түүний өмгөөлөгч Г.Батбаярын зүй бус үйлдэлтэй холбоотой нэгэн бичлэг Youtube.сom сайтад тавигджээ. Энэхүү бичлэгийг хэн хийсэн, яагаад уг сайтад дэлгэсэн нь тодорхойгүй боловч өмгөөлөгч Г.Батбаяр яах аргагүй мөн байх юм. Бичлэгийг үзсэний дараа “Г.Батбаярт итгэж болох уу, ер нь өмгөөлөгч гэж хэн бэ. Тэдэнд ёс зүй байна уу” гэдэгт эргэлзэх, эмзэглэх сэтгэгдэл төрүүлэх аж.

Тэр ч байтугай өмнө нь түүний талаарх таагүй мэдээллүүд дуулдаж байсан нь, бүр тодруулбал Нарантуул худалдааны төв дээр хууль бусаар сум худалдаж байсан, өнгөрсөн зургадугаар сарын 2-нд Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх өрөөндөө үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн аав Ганбаатарын төрсөн дүү гэх залууг зодсон, мөн өмнө нь гэмт хэрэгт холбогдоод танил талаараа хөөцөлдсөний үр дүнд цагаатгагдаж байсан гэх мэдээллүүд нь үнэн юм биш биз гэх сэтгэгдлийг төрүүлж орхив. Тэгээд ч улс төрийн намын удирдлагад “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гишүүнээс нь эргүүлэн татаач” гэсэн бичиг өгөөд явж байдаг өмгөөлөгч гэж байдаг юм болов уу.

Тэр ч байтугай “PR-ийн ажил байгаа юм аа. Найз залууд нь ойлгуулчихсан” гэж хэлээд тэрбээр Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн амьдралаар тоглоод хаячихсан. PR хийдэг өмгөөлөгч гэж хэн юм бэ. Харин ч тэрбээр дээрх үг, үйлдлээрээ үйлчлүүлэгчээ ял авахад дэм болж, өөрийнхөө нэр хүндийг өсгөж орхисон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Түүнийг 1998 оноос хойш танина гэж хэлсэн. Миний хувьд энэ залууг дэндүү сайн мэднэ. Гэхдээ урьд нь  ямар ч амьдралтай байж болно. Яах вэ, найз нөхдийн хувиар урьдын  амьдралынх нь талаар тоглоом шоглоомоор хэлж байсан удаа бий.  Үүнд л  мань хүн эмзэглэсэн бололтой юм. Гэхдээ Г.Батбаярыг олон удаа хэцүү байдалд орж байхад нь шөнө орой гэлтгүй тусалдаг л байсан. Үүнийг маань мартаагүй байх.  Хуулийн сургуульд оруулахаас эхлээд тусласан бүхнээ яривал их юм бий” гэж хэлэхдээ чухам юуны тухай ярьсан нь сонин байна.

Энэ бүх үйлдэл түүнийг өмгөөлөгчөөр ажиллах ёс зүй, шаардлагад нийцнэ гэж үү. Өмгөөлөгч хүн хуулийн хүрээнд ёс зүйн жишиг байж шударга ёсыг хууль бус үйлдлээс хамгаалах үүрэгтэй гэдэг утгаараа хувийн зохион байгуулалт, ааш араншин, амьдралын хэв маягийн хувьд ч нийгэмд жишиг байх учиртай.

Энэхүү бичлэг дээр өмгөөлөгч Г.Батбаяртай хэн, юуны талаар маргаж байгаа нь чухал биш. Харин эндээс Г.Батбаяр гэгч “эвгүй нөхөр” гэдэг нь үнэн юм биш үү гэх таамаглалыг улам лавшруулж орхив. Хэрэв өмгөөлөгч хүнд хууль, шударга ёс, ёс зүй гэх үгс хамааралтай бол нэгэн үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцаж буй түүний энэ үйлдэл Г.Батбаяр гэгч хэн бэ гэдгийг эргэцүүлэхэд хүргэсэн энэ бичлэгийг элдэв нэмэр, чимэггүйгээр хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих