Алга болсон геологичдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Баянхонгор аймагт ажиллахаар явсан Ашигт малтмалын газрын гурван геологич ор сураггүй алга болсон байна. Тэд тус аймагт судалгааны ажлаар явж байгаад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт сураг алдарсан гэнэ.
Энэ талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд ахлагч Б.Бямбасүрэнгээс тодруулахад, “Ашигт малтмалын газрын гурван ажилтан долоодугаар сарын 24-нд алга болсон талаарх мэдээлэл ирсэн. Бид ажлын хэсэг гарган, эрлийн багийнхан 27 хүн, гурван автомашин, зургаан мотоциклтойгоор эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн өнөөдөр нийслэлээс нисдэг тэрэгтэй хүмүүс ирж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Бид мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
URL: