Э.Бат-Үүл, Л.Гантөмөр, Г.Батхүү, З.Энхболд нар МАН-ынхныг урвуулна

Ардчилсан намынхан пропорциональ суудал олон байх ёстой гэж байгаа бол МАН-ын бүлгийн хувьд мажоритари нь  илүү гээд байгаа. ийнхүү хоёр нам холимог тогтолцооны харьцаан дээр санал зөрөлдөж байгаа учир Сонгуулийн хууль гацах магадлалтай болчихоод байгаа юм.
Тиймээс АН-ын бүлэг Сонгуулийн хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал, зүйл заалтын талаар МАН-ын бүлэгтэй зөвшилцөх  ажлын хэсэг гаргасан юм. Ардчилсан намаас энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Л.Гантөмөр, Г.Батхүү, З.Энхболд нарын пропорционалийг дэмждэг гишүүд багтсан. Тэгэхээр тэд МАН-ын гишүүдийг пропорциональд урвуулах, ингэхийн тулд нэлээд ухуулга хийх шаардлагатай болж байна.
Мөн ажлын хэсгийн нөхдөөс шалтгаалан пропорциональ, мажоритарийн харьцаа ямар байх шалтгаална. Намын нөхөд нь тэдэнд мажоритари давамгай байж болохгүй ядаж 38/38 байх ёстой гэсэн хатуу үүрэг өгсөн байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих