Чулуу залгиулснаараа та л мэдэх хэрэг
Эх хүний үрээ гэсэн сэтгэл их л эмзэглэсэн бас түргэний 103 эмнэлэгийн тухай халаглан сууж байхад нэгийг санагдуулав. Түүний хэлж ярьж буйгаар ой гарантай охин нь гадаа тоглож суугаад чулуу залгисан ажээ. Харин энэхүү үед айж сандарсан эх түргэний 103-руу залгахад “Харж бай болохгүй бол хүрээд ир” гэсэн төдийгүй зүгээр байгаадаа хэмээн санаа зовонгуй асуусан түүний өөдөөс “чулуу залгиулснаараа та л мэдэх хэрэг” хэмээн тасалсан хэмээлээ.
Гэтэл тэрхүү эмч нэрийг зүүсэн нэгэн өөрийнхөө хэлж ярьж буй үйлдлээ хянах чадваргүй мэт. Ард иргэдийнхээ төлөө цагаан халаад өмсөн тангараг өргөсөн эмч хүний амнаас гармааргүй л үг санагдана. Ухамсар дорой, өргөсөн тангарагтаа үнэнч бус хандаж буй энэ мэт эмч нэр зүүсэн хүмүүсийг яалтай.
ЧОЙ
URL: