Таны эдлэх ёстой эрх

meeting-man-onlineАлдах магадлал
1. Өөрийнхөө хэрэгцээг бусдын хэрэгцээнээс өмнө тавих нь амиа хичээсэн явдал.
2. Алдаа гаргах нь ичгэвтэр.
З. Таны бодол санааг бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байвал та буруу бодсоных.

4. Та эрх мэдэлтний үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Хэрэв зөрчилтэй бол дотроо хадгал тэвчээртэй сонс.
5. Та тууштай байх ёстой.
6. Та уян хатан байж зохицох ёстой.

7. Та хүмүүсийн яриаг хэзээ ч бүү тасла. Энэ нь та бүдүүлгээ бусдад харуулж буй хэрэг.
8. Та тухайн нөхцөлийг тэвчиж, дасан зохицох хэрэгтэй.
9. Хувийн асуудлаараа бусдын үнэт цагийг үрэх ёсгүй.

10. Хэн нэгний зөвлөгөөг та хүлээж авах нь зүйтэй.
11. Та магтуулах гэсний хэрэггүй даруухан байж сур.

Бодит байдал
1. Зарим үед өөрийнхөө хэрэгцээг эхэнд нь тавих эрх танд бий.
2. Та хүн юм чинь алдаа гаргах эрхтэй.
З. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсан ч та өөрийн санал бодлын эцсийн шүүгч байх бөгөөд зөв зүйтэй гэж үзэх эрхтэй.

4. Та өөрийн үзэл бодолд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.
5. Та амьдралынхаа ямар ч нөхцөлд бодлоо өөрчлөн шийдвэр гаргах эрхтэй.
6. Та шударга бус харьцаа шүүмжлэлийг эсэргүүцэх эрхтэй.

7. Та хүсвэл юм тодруулах гэж яриаг нь таслах эрхтэй.
8. Та тухайн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хэлэлцэх эрхтэй.
9. Та тусламж болон сэтгэл санааны дэмжлэг авах эрхтэй.

10. Та бусдын зөвлөгөөг тэр бүр дагахгүй байх эрхтэй.
11. Та ажлаасаа урам авах эрхтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих