Гэрэл цацарсан айлд гийчин зочин ирэх дуртай
Айл гэрийн тохижилтонд гэрэлтүүлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Фэнг-шуйгийн дагуу бол гэрэлтүүлэг сайн байх нь айл гэрийн эерэг энергид чухал нөлөөтэй аж. Бүүдийсэн гэрэлтэй өрөөнд ороход сэтгэл тавгүй болчихдог шүү дээ. Тэгэхдээ гэрэлтүүлгийг зөв байрлуулах учиртай. Хаа сайгүй л ханын гэрэл, люстр, ойж цацарсан гэрэл суурилуулах шаардлагагүй.
Гал тогооны өрөө гэрэлтүүлэг сайн байх нь чухал
Бүүдгэр гэрэлд тав тухгүй мэдрэмж төрж, хоол хүнсээ бэлтгэхэд түвэгтэй. Сайн гэрэлд бэлтгэсэн хоол илүү амттай, витамины шингэц чанараа алддаггүй гэж хоол зүйчид үздэг. Боломжтой бол хоол хийж байхад гэрэл шууд тусахаар тоноглож болох юм. Ер нь ойр дотны найз нөхөд зочны өрөө гэхээс илүү гал тогоонд тухлах дуртай байдаг шүү дээ. Иймд гал тогооны гэрэлтүүлэг сайн бас үзэмжтэй байвал зохино.
Зочны өрөөний гэрэлтүүлэг ёстой ойж цацарсан, болор гялтганасан, дэгжин байх нь тохирно
Энд өөр янз бүрийн жижиг сажиг гэрэлтүүлэг нь илүүц харагдана.
Унтлагын өрөөний гэрэлтүүлэг харин даруу байвал зохистой
Ханын гэрэлтүүлэг суурилуул. Орондоо ном унших, юм оёх зэрэгт тохирно.
Коридорын гэрэлтүүлэг бас их чамин, ойж цацарсан байвал зүгээр
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Зочин гийчин ирэхэд гэрэл цацруулан угтана гэсэн үг.
URL: