57 настай жүжигчин Бауэр 18 настай найз бүсгүйтэй боллоо
“Нас бол зүгээр л тоо юм” гэх үг нэгэнтээ моод болон дэлгэрчээ. Үүний нэгэн тод жишээ бол нэрт жүжигчин Стивен Бауэр юм.
Өдгөө 57 настай жүжигчин эр өөрөө олон насаар дүү, 18 настай Лида Лоудонтой дотно харилцаатай болсон талаар барууны хэвлэлүүд бичих болжээ.
“Ray Donovan” киноны од эр залуу найз бүсгүйнхээ хамт энэ сарын 21-ний өдөр болсон “Magic in the Moonlight” киноны нээлтийн ёслол дээр хамт ирж, хэвлэлийнхний анхаарлыг ихээхэн татсан билээ. Лоудоны хувьд тэрээр 14 настайгаасаа аливаа хандивын ажилд идэвхтэй оролцсоор ирсэн, нийгмийн идэвхтэй нэгэн юм. Харин “Scarface” киноны Манни Риберагийн дүрээрээ олонд танигдсан Бауэр өмнө нь Мелани Гриффиттэй гэрлэсэн боловч 1987 онд салж байжээ. Тэдний хүү Александр одоо 28 настай аж.
URL: