Та бусдаас хараат хүн мөн үү?
1. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа бусдаас үргэлж асуудаг уу?
а. Тийм
б. Үгүй
2. Бага байхдаа удаан хугацаагаар хөдөө ганцаараа явдаг байсан уу?
а. Тийм
б. Үгүй
3. Хэрэв ямар нэгэн буруу зүйл хийсэн бол өөрөө санаагаараа уучлал гуйдаг уу?
а. Хэн нэгэн хүн хэлэхээс нааш уучлал гуйдаггүй
б. Мэдээж хэрэг уучлал гуйдаг
4. Өөрөө бие дааж ямар нэгэн шинэ санаа, шийдэл гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг үү?
а. Ихэнхдээ хэн нэгний саналыг хүлээж авдаг
б. 100% санаачилгыг гартаа авдаг
5. Бэлэг сонгохдоо хэн нэгний тусламж авдаг уу?
а. Тэгэглгүй яах вэ тэр мэдээж
б. Өөрөө мэдээд л авчихдаг
6. Аливаа бэрхшээлийг ганцаараа даван туулж гарч чадах уу?
а. Эргэлзээтэй асуудал байна
б. Аль болох өөрийн хүчээр давж гарахыг бодно
7. Хэн нэгэн хүн өөрийг тань эрх танхил гэж хэлж байсан удаа бий юу?
а. Ихэнх хүмүүс энэ үгийг хэлдэг
б. Тэгж хэлж байсан удаагүй
“Тийм” гэсэн хариултыг дийлэнх бол та биеэ даах цаг болсон юм биш үү. Үргэлж хэн нэгний амыг харж, тусламж авна гэдэг утгагүй зүйл шүү дээ.
“Үгүй” гэсэн хариулт таны сонголт болж чадсан бол танд амжилт хүсье. Үргэлж өөрийнхөөрөө байж, эрх чөлөөг мэдэрч явахыг хүсье.
URL: