Топ модель С.Пүрэвсүрэнгийн шүд 5000 долларын үнэтэй

Загварын топууд дотроос хөдөлмөрч, дайчин зангаараа бусдаасаа ялгарч чаддаг топ модель С.Пүрэвсүрэн сүүлийн үед дэлгэцийн урлагт хүчээ үзэж чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж байгаа. Загварын тайзыг чимж, дэлгэцийн урлагт хүчээ үзэж байгаа топ бүсгүйн шүдийг бага зэрэг согоготой байсныг зарим нэг гярхай хүмүүс мэддэг. Тэгвэл их ажлын хажуугаар гоо сайхандаа үргэлж анхаардаг залуу жүжигчин маань гоо сайхны мэс заслаараа дэлхийд гайхагддаг Солонгос улсыг зорьж үүдэн 4 шүдээ 5000 доллараар янзлуулсан гэнэ. Танан цагаан шүдтэй болсон топ Пүүжээ одоогоор арлын Японыг зорьж монгол үндэснийхээ хувцасыг сурталчилж яваа аж.


URL:

Сэтгэгдэл бичих