Хөшөөтийн уурхайн нүүрсийг Шинжаанд нүүрс олборлож байсан компани олборлоно
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Мо Эн Ко” компани тус уурхайгаас нүүрс олборлох компаниа сонгож, өнгөрсөн даваа гарагт гэрээ байгуулжээ. Тодруулбал, БНХАУ-ын Шинжаанд нүүрс олборлож байсан “Шин Жиан Лу Ди Ван” хэмээн компани Хөшөөтөөс нүүрс олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг гурван жилийн хугацаанд хариуцах болсон байна.
URL: