Хүүхдүүд дахин эрсдэлтэй тулгарчээ
Өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүрэгт эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан билээ.
Тэгвэл хүүхдээ тамлан зовоосон эцэг дөрвөн сар саатуулагдсаны эцэст энэ сарын 25-ны өдөр суллагджээ.Түүнд холбогдох хэрэг одоогоор прокурор дээр байгаа бөгөөд эрүүгийн хуулийн 181.2, 100.1 гэсэн зүйл ангиудаар ял төлөвлөгдөж магадгүй юм байна.
Одоогоор тус хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учир түүний эхнэр гурван хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж магадгүй болоод байгаа аж.
Учир нь хэрэгтэн болон хохирогчийг тусгаарлаагүйгээс дахин дарамтлах нөхцөл боломжийг нээж өгснөөр хохирогчид нөлөөлж, дарамтлан, удаа дараа сүрдүүлэн улмаар хохирогч мэдүүлгээсээ буцах, гомдлоо татаж авах зэрэг тохиолдлууд гардаг гэдгийг “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан хэлсэн юм.
Монголын мэдээ
URL: